17 May 2012
Холимог хуурга
Терминатор хотын гудамжнаа.Өглөөний осол. Хотод өдрийн цагаар гарч буй ослын дийлэнх нь хөнгөн шүргэлцээн. Харин өглөө эрт болон шөнө болгоомжтой байхгүй бол эрсдэлтэй - гэрэл дайрсан, дүрэм зөрчсөн, нисэхээс наагуур давхисан улс олон. Зарим нь согтуу байдаг биз.Эмэгтэй замын тэмдэг.Сангийн яамны хуучин байрны дээврийг засч байгаа. Ажилчид түр амраад нарлаж буй байдал.Утсаар zoom хийсэн чинь хог гарч. Гэхдээ яахвээ, дүрс танигдаж байна.Лифтний шалыг төмөрлөх нь зөв шүү.Харин плитадах - эргэлзээтэй.Автобусны буудлууд нийслэлд ганц жил болоод л нойхорсон заваан зүйл болж хувирдаг. Шилэн зогсоол хамгийн гоё шийдэл боловч манайд ганц хоног ч тэсэхгүй. Тиймээс битүү кабин шиг зүйл хийхээс өөр сонголтгүй. Гэвч ядаж цемент дээр байрлуулах хэрэгтэй шүү дэ. Уулзвар дээр машинууд яг энгээ эгнээгээ эзлээд ногоон гэрэл хүлээж зогсов. Тэгэнгүүт аксент микро 2 л нарийн гэгч зайгаар шугам голлоод чихээд ороод ирэв. Надад тодорхой маркын машинууд (микро, верна, эксел, аксент, портер г.м.) жолооч хүнийг эвддэг юм болов уу гэсэн хардлага сүүлийн үед төрөөд байгаа. Энгийн жолооч микро-ны жолооны ард суугаад төд удалгүй камикадзе болчихдог нь сонин. Ажлын газрын хүний дэвтэр. Хүүхдийнхээ хуучин дэвтрийг ажлын дэвтэр болгож ашиглаж. Хүүхдийнх нь бичгийн хэв - тасархай. Ийм жигд яаж бичиж чаддаг байна? Чингисийн гадна пивоны цорго байдгийг анзаарсан. Дүгнэлт: Монгол орон сайхан хөгжин цэцэглэж байна. Хүний хөгжлийг нь хархад хангалттай.
Labels:
other
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment