Харх дээр хийсэн туршилт. Эхэлж хархаа дөрвөн хонгил бүхий лабиринтад оруулна. Тэгээд дандаа 4 дахь хонгилд бяслаг хийх хэрэгтэй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа харх зөвхөн 4 дахь хонгилоос бяслаг хайдаг болно. Дараа нь цагаан халаттай "лабораторын бүхнийг зохицуулагч бурхан" бяслагыг ондоо хонгилд хийнэ. Харх 4 дахь хонгилыг нэгжив - бяслаг алга. Гүйж гарч ирчихээд буцаад номер 4 хонгилруу орно. Хэд хэд ингэсний төгсгөлд харх 4-р хонгилыг орхиж бусад хонгилуудыг нэгжиж хүнсээ хайна.
Хүн ба хархны гол ялгаа гэвэл: хүн 4-р хонгилоос салж чадахгүй. Тийшээгээ л гүйсээр амьдарлаа барна. Хүн 4-р хонгилд итгэсэн бол дуусаа. Харин харх бол юунд ч итгэдэггүй, түүнд бяслаг л чухал. Хүн болохоор 4-р хонгилруу орох нь зөв гэсэн бодолдоо хөтлөгдөөд тэнд бяслаг байсан байгаагүй ордог юм. Түүний зорилго нь бяслагыг биш үнэнийг олоход оршино.
Бид цөмөөрөө харх биш хүмүүс. Бид маш их цаг хугацааг бяслаг хайхад зарцуулдаг хэдий ч олж авч чаддаггүй. Учир нь бид 4-р хонгиолд л хайх ажиллагаагаа өрнүүлдэг. Бидэнд ахадхаар олон 4-р хонгилууд нэгэнт бий болсон байдаг. Хүн зүгээр л аз жаргал эдлэхийн оронд үнэн мөнийг олох гэж гүйсээр хамаг амьдралаа бардаг.
© Люк Рaйнхарт
30 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment