30 May 2012

Фото цуглуулга

Нэг зүйлийг цаг хугацаа өнгөрхийн хэрээр хэрхэн өөчлөгдөж буйг ажиглах нь маш сонирхолтой. Тухайлбал, хорооллын нэгэн жижиг дэлгүүрийн хаягийг авч үзье: нэг, хоёр. Харин одоо ийм болж:
Дээрхээс ямар дүгнэлт урган гарч байна? Төөрсөөр төрөлдөө - бүх зүйл яаж эхэлсэн, түүндээ буцаад очиж. Ганц ялгаа - гахайг тахиагаар сольж.
Цагаан толгой, "амьдрал" нэртэй нийтлэл. Сүх барьсан эр ойн амьтадын амьдралыг бусниулахаар ирж буй бололтой.
Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг хэллэгийг би онигоо гэж бодсоор ирсэн. Тэгсэн Монгол ардын шилдэг үлгэр байж.Өнгөний кодчилол - өрхийн хүн болгонд нэг өнгө. Тасганы овооны самбар дээр Үндэсний радио телевизийнхний самбар бий. Голдуу өнгө үзэмж муу, үзээрийн гэмээр зүйл өлгөөтэй байдаг юм. Одоо бүр цаашилж цыган стиль баримталж эхэлж.
Дээрх самбар одоо дүүрч. Дэргэд нь энэ жинхэнэ трэш. Тус объект солиорсон эзнийхээ галзуу фантазийн илрэл болж дуусаж байна. Эзнийг нь харах юмсан - ямар хүн ийм зүйл бодож олж буй нь туйлын сонин.
Энэ самбарыг анх хараад хурдны галт тэрэг биш тоос сорогч байна гэж бодсон.

No comments:

Post a Comment