09 May 2012

Тариалан. Нэгэн баг

2011.08.12-ны өдрийн үдэш. Хөвсгөл, Тариалан. Андуураагүй бол Баянхошуу нэртэй 5-р баг. Хүмүүс хөдөө хэрхэн амьдарч буйг бага ч атугай төсөөлцгөө. Үдшийн бүрийгээр өвөлжөөнд ирцгээв.
Багын эмчийн байр.
Халуун ус.Соёлын төв. Чулуун өрлөгө. Өвс нь өндөр ургасан гэж жигтэй, могой (нутгийхан хорхой гэнэ) элбэг шүү гэж анхааруулж байсан.Худаг. Өвөлжөөнд хүрэхийн өмнө дарсан кадр, нар жаргаагүй байна.Багын даргынд.Жимс элбэг. Шууд хувин, түмпэнгээр өгнө. Энд нэг боохой хэдэн айлын мал ноцоод хэцүүдэж буйг ярина лэ. Эрлийз байж мэднэ, нохой хуцдаггүй гэж байгаа. Хотондоо эзэн нь хонож байхад л хажуу хавирганд нь буй хонийг ноцсон байгаа юм. Сүр сар хийхэд сэрээд хартал бие жижиг амьтан байсан гэнэ. Алж амжилгүй алдсандаа харамссан улс. Гол нь нэг хонь барихгүй сүүл сэгэлдэг бузар байна лэ. Энэ айлын гэхэд 7 хонь сүүлээ сэглүүлсэн, тэр нь халуунд өтдөөд зайлуул. Нэг хонь үхсэн гэж байгаа. Ширүүн сагсчидтай бололтой :)Тариалангийн 3 ихэр хүү. Хөвсгөлдөө л алдартай жаалууд.

No comments:

Post a Comment