26 May 2012

Нийслэлийн самбарууд

UPD 2012.05.26 10:00
Өглөө Сүхбаатарын талбай орсон чинь Ардчилсан нам гаднаа ийм самбар хадаж.
1206 гэж Их Монгол улс байгуулагдсан дугаар авсан юм биз дэ. Чихэвчтэй нар, сар, гал гурав. Үүнээс илүү утгагүй зүйл юу байхав.

2012.05.25 13:26
Ойрд сурталчилгааны самбар нийтэлсэнгүй. Прогресс урагшилсаар. Мангар том самбарнууд урладаг болсон хэдий ч утга агуулга, хийц дизайн нь час хийсэн самбар цөөхөн хэвээр.
Номин-гийн нөхдүүд пепси-г зах зээлрүү хүчээр зүтгүүлсэн хэвээр. Би пепси-д дургуй, хэтэрхий түлэнхий амттай.
Энэ жилийн сонгуулиар нэр дэвшигчид мөнгөө хаашаа хийхээ олж ядах шинжтэй. Дайлж цайлах нь хориглогдсон, эд бараа тараахгүй, урлаг спортын одуудыг хөлслөхгүй гэхээр хэвлэмэл материал, зурагт радиогоор л давшлах болов уу. Боломжийн лого, үсгийн фонт бүхий компани байна."Та залга, бид шийдье!" уриа надад нэг төслийн уриаг санагдуулаад байх чинь, хэ-хэ. 1921 гэсэн тоог МАН түшиглэж. АН-д зөвөлгөө өгье: 1937 гэдэг дугаар аваад МАН-ы нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулвал мэдэгддэг суваг болго. Эсвэл 1990 гэдэг дугаар эртхэн олж ав. Ерөнхийдөө МАН мэдээллийн талбарт АН-д байнга дийлэгдэж ирсэн нь үнэн.

No comments:

Post a Comment