20 May 2012

Champions League Final 2012

Урд шөнө нойроо хугаслан байж үүр цайтал финалын тоглолтыг үзсэн. Маш энгийн дүрэм үйлчилсэн: чи хийхгүй бол чамд хийнэ. Эхний үеийн байдлаар би Chelsea энэ чигээрээ тогловол ялагдах юм байна гэж бодож суусан. Гоол алдах үед "Ээ хөөрхий, ингээд Байер талбай дээрээ аварга болдог юм байж дэ" гэсэн чинь Дрогба эргүүлээд хийчихэв. Уг нь битүүхэндээ Лондонгийн багийг дэмжиж байсан л да, анхныхаа удаа түрүүлж үзэг л дэ.
Нэмэлт цагт Байер бөмбөг хийх хэд хэдэн боломжоо алдахаар нь "Ингэж олон боломж тарамдсан баг хожигддог юм да" гэж бодсон. Нэмэлт цаг дуусч пенальти эхлээд Челси алдангуут бодол эсрэгээр эргээд авсан. Чех маш сайн хаалгач гэдгийг 11-ийн цохилтуудын үед дахин нэг мэдэрлээ. Чиглэлээ дандаа олж үсэрч байна лэ. Шүргээд алдна лэ. За тэгээд Ивица Олич (явах хүнээр ачлага бүү татуул гэж мэддэггүй юм байх да, хэ-хэ) алдангуут би шууд Байерыг дууссаныг мэдэрсэн. Хөөрхий Швайне биш Роббен, Олич хоёр багаа алсан. Баатраар тодрогсод: Дрогба, Чех.
Кэмерон болон Меркелийн царайг харьцуулна уу.
© REUTERS/White House/Pete Souza

No comments:

Post a Comment