14 May 2012

Micom-ын тухай

2012.05.14 15:10
Чанга дуугаар, тод хоолойгоор хэлье: Миком - (_!_).
Өнөөдөржингөө мэйл нь гажигтлаа. Санхүү нь бидэнд хамаагүй гэнэ, инженерийн алба нь утсаа авахгүй гүрийнэ. Бүтэхгүй ээ.

2012.01.16 09:50

Би Micom (одоо Цахилгаан холбоо нэртэй болсон) компанитай дахиж зууралдна, пост бичих дээрээ тулна гэж хар даарсан зүүдэндээ ч төсөөлөлгүй явлаа. Аль нодинон жил энэ балай газраас гэрээгээ цуцалсан. Албан бичиг илгээж одоо ингээд үерхэлээ цэглэе гээд салцгаасан да. Гэвч мэйл хаяг гэж зүйл эднийх дээр хоцорсон юм, mongol.net өргөтгөлтэй. Байгууллагын хаяг бөгөөд олон түмэнд тархчихсан, танилцуулга материалууд дээр хэвлэгдчихсэн байдаг болохоор солиогүй. Тухайн үед үхсэн баас гээд л зүтгэдэг байж, нэг мөр э-шуудангаа ч солиод. Одоо л амаа барьж байна. Учир нь...
Өнөөдөр өглөө ажил дээрээ ирээд шуудангаа шалгатал мэйл 20-нд хаагдлаа шүү, төлбөрөө төл гэсэн утгатай захидал ирж. Тэгсэн мөртлөө нэхэмжилэх нь байхгүй. Утасдаад нэхэмжилэхээ факс юм уу э-шуудангаар илгээгээч гэсэн чинь... эхэлж нэг хөлдүүгийн туйл гэмээр нөхөр урдаас ADLS яриад, би монгол хэлээр интернэт хамаагүй, үйлчилгээ авахаа болид жил болж байна, зүгээр шуудангийн хайрцагны нэхэмжилэх илгээчих гэж 6-7 хэлээд ойлгуулж чадаагүй. Улмаар ондоо ажлаа мэддэггүй нөхөртэй утсаар ярив. Би гэрээгээ цуцлаагүй болж таараад, одоо 2003 онд байгуулсан гэрээгээ барьж очиж цуцлах ёстой юм гэнэ, ха-ха. Сэрүүн зүүдлээрэй, тэр гэрээг чинь аль дээр цуцлаад, төлбөр тооцоо дууссан байгаа гэж 1000 тайлбарлаад ойгохгүй байна лэ. Яачихсан заяа нь хаясан газар вэ?!
Сая факс-аар нэхэмжилэх нь ирж байна. Зүгээр д мэйл-дээ хавсаргаад илгээчих баримтыг ингэж хүндрэл болгох ч гэж дэ. Бүтэхгүй ээ.

2010.05.28 07:59

2003 оноос хойш манай байгууллага Цахилгаан холбооны Micom ISP-ийн үйлчилгээг авсаар ирсэн. Сүүлийн үед энэхүү компаний үйл ажиллагаа нэг л бишээ. Урд нь ч гялалзаад байсан юм байхгүй л дэ, хэ хэ.
Сар болгоны эцсээр э-шуудангаар нэхэмжилэх ирдэг байсан. Энэ сард ирээгүй. Төлбөрөө мартаад төлөөгүй байв. Яг ажлын дундуур ямар ч сануулгагүй нэт салгачихсан. Тэгээд утсаа авнаа - гонж. Мөнхийн "занято", эсвэл дудаад авдаггүй. Нэг үгээр - та бидний сайн мэдэх (_|_) үйлчилгээний яруу тод жишээ.
Зовж зовж холбогдоод гүйлгээ одоо хийчихнэ, түр залгах боломж байна уу, манайх танайхтай удаан л хамтран ажиллаж байгаа байгууллага да гэж гуйхаар урдаас эрхий хуруугаа долоовор, дунд хуруунуудынхаа завсараар харуулна. Заавал төлбөрийн даалгавараа факсаар илгээж байж эрхээ нээлгэх юм гэнэ дэ. Нэхэмжилэхээ хуучин шигээ э-шуудангаар илгээж байлдаа гэхээр нэхэмжилэх илгээсэн илгээгээгүй өөрсдөө мэдээд шилжүүлэхгүй яасан юм, цаашид ч мэйл-ээр илгээхгүй,
сар бүр биеэр ирж нэхэмжилэхээ авч бай гэж үлгэр шиг зүйл урдаас донгосох юм. Төлбөрөө төлчихөөд, факсаар баримтыг нь илгээчихээд байхад ч гэсэн нэт орж ирээгүй. 20 мин. зогсоо зайгүй залгаж байж санхүүтэй нь холбогдохоор бид нээсэн, инженерүүдрүү залга гэв. Нөгөөдүүл нь утсаа авнаа - холуу очиж хуц. Би мазохист биш тул ийм үйлчилгээ надад ер таалагдахгүй байна. Энэ чигээрээ үргэлжилэх юм бол ISP-ээ солино до.
Гайхалтай нь, цахилгаан холбоо байж алба бүр нь ганцхан дугаартай, салаалаагүй. Хэдэн мянган хэрэглэгч дунд 1 дугаар, 1 оператор л үйлчилнэ. Энэ бол аймшиг, арчаагүй байдал, тус компаний царай.
Полный 3,14zдец, господа!

9 comments:

  1. Наад (_M|com_)-оо солиочээ. Зөндөө л ISP-ууд байна ш дээ. (_M|com_) хурд гэж 3,14zдец, үйлчилгээ гэж (_|_)+3,14zдец газар. Иймэрхүү газаруудад зүгээр (_|_) хандах хэрэгтэй.

    ReplyDelete
  2. Хуучин нийгмийн үеийн үйл ажиллагааны зарчим болон бүдүүлэг байдал нь яг хэвээрээ байгаа газар ш дээ.Хувьцаа эзэмшдэг тэнэг гарууд нь ийм байгааг нь анзаардаг шинж огт байхгүй.Зах зээлийн чөлөөт энэ үед тэд нараас татгалзаад ондоо ISP сонгох нь бидний ЭРХ. Good luck.Даваа

    ReplyDelete
  3. Миком ч бүтэхгүй эд дээ би бол үгээ хэлж байсан

    ReplyDelete
  4. citinet ч гэсэн адил. 3,14zдец. 7 хоногийн өмнө интернэт тасарсан ситинетрүү ярьсан чинь бараг л сүртэй ш дээ гэсэн хариу сонссон би яг хэрэгтэй зүйл хийж байсан олонч хүнрүү ярьсан нэлээн уурласан л даа. Тэгэхдээ тэд нарын амнаас нэг ч уучлаарай гэдэг үг гараагүй. Бурхан минь эд нар чинь үйлчилгээний байгууллага ш дээ. damn it (_|_)

    ReplyDelete
  5. аймар Ганзо стильтэй коммент үлдээцэн байна ш дээ хэхэ буцаад уншсан чинь кк

    ReplyDelete
  6. хариу хүснэ
    Суурин утаснаас үнэгүй гэхээр нь нэтээ Микомоос авёан чинь тасраад явахгүй юм, үгээ хэлж байна. Ингэж ажилладаг юм уу? Солисон нь дээр юм уу, яах вэ?

    ReplyDelete
  7. ADSL холболт болгон суурин утаснаас үнэгүй, ө.х. ярианы мөнгөн дээр чинь сохор зоос ч нэмэгдэхгүй. Станциас нь болдог юм уу, юунаас болдог юм манай Micom-ын холболт байнга салдаг байсан. Тэгсэн мөртлөө замын эсрэг талд буй найзын ажлынх зүв зүгээр. Ялгаа: тэдний утас 7011-ээр, манайх 32-оор эхэлсэн. Би ISP-гээ сольсон. Одоо Ulusnet. Холболтоос гадна Micom-ын үйлилгээ нь нэг л биш санагдаж эхэлсэн. Нэхэмжилэх илгээгээгүй мөртлөө ямар ч сануулгагүй шууд нэт таслах жишээний. MCS.com, MobiNet г.м. хувийн компаниуд нь арай дээр байх.

    ReplyDelete
  8. микомын ADSL үйлчилгээг ашиглаж байна. Нэг ч өдөр бүрэн бүтэн ажиллаж байхыг нь харсангүй. Ёстой эргүү юм билээ

    ReplyDelete
  9. Миком интернэт үйлчилгээ нь өдгөө 15 дахь жилдээ Монгол орон даяар удаан хурдны чанаргүй интернэт үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр Миком эх орныхоо өнцөг булан бүрт хүрж хүртээмжгүй, чанаргүй, бас хамгийн үнэтэй гэдгээрээ жинхэнэ брэнд үйлчилгээ болж чадаж байна. хаха

    ReplyDelete