UPD 2012.05.18 18:10
7 гэж гүрийж гүрийж 6,5 саяд зарлаа. Нэмээд төмөр хаалга авахаар тохиролцсон. Төмөр гаражийн хаалга 500-д зарна шүү нөхдөө, хэ-хэ-хэ (тэгж л 7-той болохоос). "Хамгийн өндөр үнээр чи л зарлаа да, дэргэдэх гаражийн хүн чинь бичиг баримтгүй, 4,5-д авчих гээд гуйгаад байгаа" гэсээр барилгынхан үлдсэн. Нураахын өмнөх сүүлчийн кадрууд.
2012.05.16 12:10
Гаражтай холбоотой пост. Нийтлэлийн түрүүч: click.
Ерөнхийд нь авч үзвэд өнгө үзэмж муу гаражуудыг буулгаж оронд нь олон давхар зогсоол барих асуудлыг би дэмжиж байгаа. Алийн болгон хогийн төрхтэй, тоос шороотой гаражуудтай зууралдацгаах билээ дэ. Нийслэл газраа мэдээд авах эрхтэй, гэхдээ иргэдэд шинээр баригдах зогсоол дээр машины байр өгөх юм уу мөнгийг нь зах зээлийн дундаж ханшаар тооцож олго. Миний тохиолдолд төр ямар ч хамаагүй, зүгээр л орон сууж барьж буй нөхдүүд хэдэн метр газар илүү авчих гээд л үзээд байгаа юм.
Сүүлчийн 2 өдөр дарааллаж барилгын нөхдүүд залгасан. Гаражаа зарчих гэж. Уржигдар анх нэг бүсгүй залгаад:
- Хэдэд авах юм? гэсэн чинь 4,5 сая гэв. Би хариулсан:
- Хороололд гараж хямдхандаа 10-тай байхад наад мөнгө чинь гараж авхад хүрэхгүй. 7-оор авбал ав, доош би өгөхгүй гэж. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй л вариант хэлж буй нь энэ л дэ.
Тэгсэн өчигдөр нэг эр залгаж байнаа. Дарамтлах өнгө аястай.
- Дүүрэг гаражийн эрхийг чинь сунгахгүй. Чи 5-д өгвөл өг, байвал бай. Бид угийн зэргэлдээ гаражуудыг чинь 4,5-5 саяд л авсан. Компаниас төсөвлөсөн өртөг нь 5. Чиний зэргэлдээ 2 гаражийг буулгасан, нөгөө талын 2 гаражийг худалдаж авсан, одоо буулгалаа. Чи боломж байгаа дээр зарах үгүйгээ өөрөө шийд, ганц чиний гараж торойгоод үлднэ шүү гэж байх юм. Би ч гэдэн хөдлөөд хариулсан:
- Та нарын газрын зөвшөөрлийг харсан. Миний гараж тэр газарт чинь ороогүй байгаа. Бичиг баримт, зөвшөөрлийн хувьд гэвэл надад бүх зүйл бий. Тиймээс ганцаараа торойгоод үлдвэл үлднэ биз, харин хана, хаалга, дээвэр та нар эвдэв. 7-оор авбал ав, зах зээлийн ханшаас доогуур хэлж байна, өөр яриа алга.
Сая өчигдөр ярьсан нөхөр дахиад ярьсан. 5-аараа тохиролцох уу да гэхээр нь татгалзлаа. Сүүлд нь харамсав да гэж заналхийлж байна. Өөсдийн эд хөрөнгөө яахаа өөрсдөө мэд, минийхийг л бүү оролд, эсвэл 7-д ав л гэлээ. Эцсээ хүртэл үзнээ даварсан гаруудтай, юу ч үгүй хоцорвол хоцорно л биз.
18 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Hogshoo zarchihsan ni deer bish uu 1raa uldchihvel ugaasaa hun avahgui shd avie gesen ch bur hyamdhan avah geed dairna da 5.5 saya geed heleed uzvel yasiin
ReplyDelete