2010.04.25. Астердам - дугуйн хот.Ногоон байгууламж ч сайтай.Ретро зүйл их - элэнц бенц.Трамвай нь нэг удаагийн рейсээр овоо олон зорчигч тээвэрлэхээр.Гудамжууд нь нарийхан. Ганц машин л зорчих эгнээтэй. Гэхдээ дугуй болон нийтийн тээвэрт зориулж тусдаа эгнээ гаргасан.Гэрлэн дохио нь жолоочин эгц урд. Мөн явган хүний гарцыг гэрэлтүүлснийг анзаарна уу. Энэ нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Гарц дээр явган зорчигч мөргөсөн ихэнх тохиолдолд жолооч явган хүнийг олж хараагүй байдаг юм.Төв талбай дээрх аттракцион.Ганцаас бусад дээр нь суусан - кайф!
Ер нь жуулчидыг есөн шидээр л зугаацуулах юм да.Madam Tussaud-гийн музей.Модоо машинаас яаж хамгаалсаныг анзаарна уу.Гудамжны хогын сав нь булиа том.
Суваг шуудуу олонтой. Ус нь цэвэрхэн байсан гэж би л лав хэлж чадахгүй.Зүг чигийн самбар нь гэрэлтдэгээр хийгдэж.
Нийгэм нь дэндүү чөлөөтэй улс. Гудамжинд нь өвс нь үнэртээд л, хүүхэн хараа нь сонин болчихсон улс үдэш орой их тааралдаад л. За тэр улаан дэнлүүний гудамж бол битүү хөл хөдөлгөөн.
30 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment