11 May 2012

Будда парк

Харамсалтай хэдийч Будда парк аажуухан сөнөж байх шиг байна. Бүсэлж барилгын ажил хийгдэхийн сацуу өөрийнх нь тохижилт байхгүй болжээ. Арчлахгүй бол мэдээж ямарч объект ингэнэ. Би ойрд энэ алгын чинээ паркаар ороогүй, өнгөрсөн амралтын өдөр дайраад гарсан юм. Барилгын ажлаас болж бөөн тоос шороо, чимээ шуугиан.
Парк хариуцдаг нөхөд байгаа зүйлээ арчилж хамгаалахын оронд авс бүхий багана босгосон байна.
Хэдэн гайгүй сандал нь эвдрээд дуусаж байна. 2 сандал тутмын нэг нь эвдрэлтэй.Үзээрийн сандал харин бүтэн байх юм. Чулуу, цемент дээр хэн суух вэ дэ цус. Сандал модон байх ёстой, гүйцээ! Дээр харуулсан МобиНэт-ийн хогийн савтай нийлээд 3 төрлийн сав энд бий.Аль аль нь хийц болон функционал чанарын хувьд хэцүүвтэр эд. Дээрх загварыг нь нүдээ аниад хүлээж авлаа гэхэд доорх "мөөг"-д бол шууд гар гранат шургуулах хэрэгтэй. Ул мөргүй дэлбэ үсрэг. Энэ сав дотроос цэвэрлэгч хогийг хэрхэн гадагшлуулдаг нь сонин.
За тэгээд манайд мянга сав байрлуулаад ч хэрэг алга. Уг нь тэр дор нь цэвэрлээд байвал хүмүүс цэвэр газар хог хаяхгүй дэ. Хагархай цонхны үзэгдэл.

No comments:

Post a Comment