Миний дургуй зүйлүүдийн нэг - захиалгат нэвтрүүлэг болон нийтлэл. Унших, үзэх, сонсох зүйл хомс болсон нь зарим сэтгүүлчид, телевиз, сонингийн газрууд бүгдийг зоосны нүхээр хардаг болсонтой холбоотой.Шударга, үнэн г.м. зүйл тэд ярих боловч нөгөө л тархи угаах хар албаа гүйцэтгэж явдаг. 3,14z! Байгаа зүйлийг байгаагаар нь бич, харуул.
Блогийн редакцид мэргэжлийн сэтгүүлч нэг ч байхгүй гэлээ чадлынхаа хэрээр үнэн бодит байдлыг өөрийн үзэл бодлын өнцгөөс бичдэг. Уншигчидаас ирсэн мэдээг ямарваа нэг засвар, өөрчлөлтгүй нийтэлдэг. Коммент-уудыг устгадаггүй. Үүнийг чөлөөт сэтгүүл зүй гэнэ.
P.S: Интернэт-ээр дуу дүрс чөлөөтэй дамждаг. Одоо үнэр дамжуулдаг болвол тасархай. Цаасаар хүртэл үнэрийг дамжуулж байгаа шүү дэ (наад захын жишээ: гоо сайханы каталогуудын "энд үр" гэсэн хэсэг). Санаа нь: үнэр хүлээн авдаг, эргүүлээд ялгаруулдаг төхөөрөмж байж таарах нь. Жишээ: Ариутгалын станц дээрээс редакци блогд бичлэг оруулав: "Уншигчидаа, энд тэсэх арга үнэхээр алга!" гээд нөгөө компьютертэй холбоотой аппаратаа асаав. Хэдхэн хоромд аппарат агаарын сорьц авч химийн томъёо бодож гаргана. Ертөнцийн нөгөө бөөрөн дахь Америк орноос монгол уншигч тэрхүү постыг уншаад өөрийн үнэр дамжуулагч аппараатыг асаав. Төхөөрөмж интернэтээр ирсэн химийн томъёоны дагуу бичил урвал гүйцэтгэж яг адил үнэр ялгаруулах мөчид гадаадад удсан уншигч "Эх орон!" хэмээн зангирсан хоолойгоор өөрийн эрхгүй уулга алдна.
04 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment