Амьдрал сюрприз-ээр баялаг гэдгийг баталсан ээлжит пост.
1. Хэдэн өдрийн өмнө охины цэцэрлэгийн гадаа машиндаа зүв зүгээр сууж байтал нэг нөхөр хар эрчээрээ ухарч ирээд мөргөчихдөг юм байна. Аз болж гайгүй. Нөгөө нөхрийн 2 хаалга арын кирлаатай (уг нь крыло) ташраараа зурагдсан. 20 гаруй насны залуу toyota allex-аас "уучлаарай ахаа" гэсээр бууж ирэв. "Толиндоо хардаггүй яадаг тэнэг вэ чи" л гэсэн. Мөргөсөн этгээд машинаа зайчилаад миний ард зогсочихоод байгаа байдал:2. Гаражийн арын хашаанд нодинон жил 10 давхар орон сууц баригдсан. Хажуугийн 2 секторыг барилгынхан худалдаж аваад материалаа хадгалж байсан юм. Тэгсэн нөхдүүд өөрсдийн гаражийг буулгаж орхиж. Надад хамаагүй мэт боловч дээврийн хавтанг авангуут миний гараж дээгүүрээ онгойж. Би III-IV-с нүүсэн ба энэ гаражаа зарах санаатай байхад ингэчихдэг юм да. Одоо хүн авахгүй л дэ 3,14z. Уг нь газарт ороогүй. Барилгын хүүрнүүд нодинон жил гаражаа зарчих гээд шаналгаад байсан, ингэж үнэ бууруулж байгаад авах санаатай байх шиг байна. Тэр тусмаа зарахгүй шавар хааж эцэст нь хүргэж бульдозердуулдаг дээрээ тулнаа хө, ха-ха.3. Сая ирсэн sms. Моби дугаар хаадаггүй байснаа дараачийн сарын 5-нд хаадаг болсон. Удалгүй 1-ний өдөр хаадаг болсноо одоо бүр 26-нд хаах нь. Давралт дээд цэгтээ хүрнэ гэж үүнийг хэлэх байх. Дугаартайгаа дурын операторлуу шилждэг боломжтой болоосой.4. Монголчуудын хийсэн хайрцагтай салфетка бүрэн (_|_) юмаа. Ширээн дээр Дэлбээ нэртэй дэлбэрсэн салфетка нерв барж байна. Ганцаар сугарна гэж байхгүй, бөглөрчихнө. Хүчтэй татангуут боодол гараад ирнэ, хэ-хэ. Тэр дүүрч гэхэд цаасны чанар нь олгтойхон 00-ийн цааснаас таарууд гол учир байгаа юм.
26 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment