1923-1940 онд Николай Вавилов болон түүний хүрээлэнгийн ажилтнууд 180 экспедици хийж 250 мянга гаруй ургамалын дээж бүхий цуглуулга бүрдүүлжээ. Дэлхийд хамгийн том ургамалын цуглуулга байсан бөгөөд генийн анхны сан хөмөргө гэж үзэж болно.
Дэлхийн II дайн дэгдэв. Бүслэлтэд орсон Ленинградын Улсын ургамал судлалын хүрээлэнд тус цуглуулга орших бөгөөд 16 өрөө үндсэндээ хүнсээр битүү чигжээтэй байв. Будаанаас авахуулаад төмс хүртэл энд хадгалаастай. Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 14 ажилтнаас 9 нь өлсөж үхсэн боловч цуглуулганд хэнч гар хүрээгүй юм. Вавиловыг 41 онд баривчилж нийт 400 гаруй удаа байцаасан байдаг. 1943 онд хорих лагерт нас барсан.
01 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment