Хаягжилт.
02 May 2012
Лондон. Деталиуд
Бараг жилийн өмнө дарагдсан зурагнуудаас бүрдэх түүвэр.
Хаягжилт.
Шарль Де Голь энд байж.
Дээр үеийн байшингууд чанатай гэж жигтэй. Тоосго хэрхэн өрснийг анзаарах хэрэгтэй. Ялуу-гийн оронд босоогоор өрж. Мөн хананууд мэдээллээр элбэг.
Барилгын анхааруулга.
CCTV?
Ер нь Лондонг хяналтын камеранд баригдсан хот гэж үзэж болно. Барьцахаар газар Сингапур л байх (тэр нь Английн колони байсан гэхээр ойлгомжтой).
Тамхичидтай сайн тэмцэнэ. Олон нийтийн газар (тэр дотроо бар, ресторануудад) огт татуулахгүй. Пивоо бариад үүдэнд гарахаас өөр аргагүй. Зарим тохиолдолд гадаа ч тамхилуулахгүй.
Швейцарцуудын бэлэг бололтой. Цюрих, Берн байхыг бодоход хэдэн хотынхоо сүлдийг дүрсэлж дэ.
Автобусны зогсоол заавал замруу харж байрлах албагүй. Шилэн хананд нь сурталчилгаа наагаагүй байгаа биз? Зар наагаад ирэхлээр л ямарч гадаргуу (_|_) болдог юм.
Улаан автобус, хар такситай зэргэцээд Лондонгийн таних тэмдэг болсон объект.
Нийтийн 00. Тахир дутуу иргэдэд зориулагдсан хаалгатай, бөөрөн дээрээ сүлдтэй. Монголд нийтийн 00-ийн ханан дээр соёмбо дүрслээд зогсож байвал шууд газар дээрээ тархиа хага татуулна. Тэр нь ч зөв байх, хэ-хэ.
Хаягжилт.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment