Хотод өөр улсын нийслэлээр нэрлэгдсэн 2 гудамж байдгийг лав мэдэх юм байна. Нэг нь Сөүлийнх, нөгөө нь Токиогийн. Тус хотуудаас эдгээр гудамжуудыг тохижуул гэж хөрөнгө мөнгөний туслалцаа нийслэлд үзүүлдэг л байх. Байнга олгодоггүй юм аа гэхэд ядаж нэг удаагийн буцалтгүй тусламж бол байж л байгаа. Ер нь давгүй шүү, энэ 2 гудамж. Надад лав таалагддаг.
За ингээд, Токиогийн гудамж дагуу явах зуур бидний нүдэнд юу юу өртөх вэ? Чингис зочид буудал, Опанас (украин зоог) г.м. объектууд төдийлөн сонин биш. Харин модон шонд хадаатай фанеран зарлал бол ондоо шүү.
Это что еще за фигня?!
Шинэ гэрлэн дохионуудыг суурилуулсан боловч хуучинг нь жоор хэлбэрээр хадгалаад байх шиг байгаа юм. Хамгийн хөгийн нь - шинээр суулгаж буй шонгууд нь хазайлттай байх нь хэвийн үзэгдэл.
09 January 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment