Томоос том порц холимог хуурга угшигчидийн өмнө тавигдлаа. Сайхан зооглоорой.
11-р хороолол. Эрдэмтөгс нэртэй дунд сургуулийн лого дээр ширээний ард суусан сурагчийг дүрслэх бодол байсан боловч 00-ийн суултуур дээр сууж буй хүн дүрслэгдэж.Эх нялхасын төвийн бөөрний тасаг. Хагалгааны төлөвлөгөө. Шумахер нэртэй мэс ажилбар байдгийг мэдэж авлаа.Бөмбөгөрийн харалдаах Гандан. Ардын наадгай: хэдэн халамцуу залуус дүүжин гүүрээр тоглож буй байдал. Тоглоомын дүрэм 2+2 шиг маш энгийн: тэр зогсож байгаа нь хар эрчээрээ гүүрийг савлуулна, хойно байгаа нь босох гэж оролдно, тэгээд чадахгүй алингаа алдна.
Ордны хойно байрлах цэцгийн дэлгүүр. Үйлчилгээний газар явган хүний зорчих хэсэгтэй нэг түвшинд байрлах нь ямар эвтэйхэнийг анзаарна уу. Манайд ховор үзэгдэл. Нэгдүгээр давхарууд нь дандаа өндөрт байрладаг болохоор арга ч үгүй.Хүмүүнлэгийн хойно. Том жижиг 2 сурталчилгааны самбар, дэргэдэх шонгийн модон дээр бас нэг самбар байх нь элбэгшлээ (жишээ нь: төв шуудангийн урд). Үзээрийн самбаруудыг бүгдийг нь хуу татаж хаях хэрэгтэй. Зорчих хэсгийн хажуугаар ногоон байгууламжийг л байлгая!Гандангийн дэнж. Автозасвар. Гагнуурчин ахын өмсгөл таалагдсан. Фото дээр рэп хийж буй мэт гарч.
Сансарын туннель. Хүүхэд чулуунаас өөр зүйл шидэж болох, эсвэл том хүнд хамааралгүй, юу л бол юу чулуудаж болохоор ойлгогдлоо.Max mall. Ийм зүйл бичээд хадаж буй нөхөр донгиогоор тогтохгүй бусдыг өөртэйгээ адилтгаж байна.Хаана дарснаа мартаж. Printer.
Токиогийн гудамж. Өвөрмөц үс засалт (бүсгүй хөтөлсөн залуу). Би янз бүрийн л толгой харж байсан, энүүн шигийг үгүй.Харамсалтай нь зэргэцэх үед цааш харж. Сүүлийн үед өсвөр насныхан үсээ ургуулж сонин засуулж бариу өмд өмсөөд солонгосын соёлд сайн автаж байнаа. Хааяа "Эр хүн шүү дэ чи 3,14z гэж!" хэмээн уулга алмаар санагддагийг нуугаад яахав.
Үүгээр холимог хуурга дуусаж байна да. Нэмүүлье гэж үү... Уучлаарай.
01 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Шумахер гэдэг нь яадаг юм бол? Маш хурдтай хийж дуусгах ёстой юм болов уу :P
ReplyDelete