Хэдэн зураг оруулчихъя. Аль дээрээс хойш хэвтээд байгаа юм.
Өндөр Гонгор. 2,36м өндөртэй байсан гэдэг. Орон нутгийнх нь музейд болохоор 2,57м гэсэн тоо бичээстэй.
Мань эр 1913 онд хаант Орост зочилсон байдаг. Энэ гэхдээ тэр үеийн фото биш. Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд багтсан байж.
Франц Август Ларсон гэдэг миссионер бөгөөд дипломат нөхөр зугаатай зураг цуг даруулаад амжиж.
Өндөр Гонгор малчин ард Пүрэвийн гурав дахь хүүхэд нь болж төрсөн. Тухайн үеийн Далай чойнхор вангийн хошуунд буюу өнөөгийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт юмуу да. Урт хуруу, их иддэгийг нь эс тооцвол багадаа жирийн л хүүхэд байсан. Бие томорсон хойно Их хүрээрүү явсан. VIII Богд гэгээн түүнд цол хэргэм хайрлаж, шинэ хувцас хунар бэлэглэсан байдаг. Мөн хааны ордны оёдолчин бүсгүйг гэргийгээ болгож авч суужээ. Зарим эх сурвалж түүнийг хааны бие хамгаалагч байсан гэдэг, заримд нь итгэвэл Богдын зааныг хардаг хүн байсан гэх. Бөх бас бариллдаг байж. Манж засгийн үед 10, Богд засгийн үед 10 удаа наадамд тус тус зодоглосон. Харин Ардын засгийн үед 3 удаа л зодоглож амжсан байдаг. 4 хүүхэдтэй, 20-иод оны төгсгөлөөр 50 нас хүрэлгүй нас барсан. Аварга том гутлыг нь гэрийнхэн нь хадгалж байсан боловч 32 оны Архангай, Хөвсгөлийн бослогын үед алга болжээ.
Ял шийтгэлтэй холбоотой хэдэн зураг:
Энгийн хөрөг зурагнууд:
За тэгээд төгсгөлд нь үйлдвэрлэлийн процесс.Сарлагийн нэрмэл ч сайхан шүү. Эзэгтэйн царай баяр баяслаар гийж байна.

За тэгээд төгсгөлд нь үйлдвэрлэлийн процесс.
No comments:
Post a Comment