10 September 2015

Хүн амины хэргийн газар

Нилээн дээр байрны дэргэд хүн амины хэрэг гараад. Цагдаа нар өдөржин ажилласан. Хэргийн газрыг хашаад, кинолог нохойтогоо ирээд, шинжээчид газар дээр үзлэгээ хийж харагдсан. Намайг ирэх үед хохирогчийг бол аваад явсан байсан. 
Сайн тоног төхөөрөмжтэй юм байна лэ манай цагдаа. Зургийн аппарат нь тольтой Nikon байх жишээний. Нэг офицер аяны ширээ сандал дэлгээд, дээр нь нөүтбүүкээ гаргаад ажиллаад эхэлсэн. Үзлэг хийж буй шинжээчид улавч, резинэн бээлий, амны хаалттай.
Цонхоор гэмт хэргийн багаж болох хутга харагдахгүй байв. Аппаратаар татаж үзлээ. Ясанд тулсан уу яасан - махийж. Аймшигтай.

No comments:

Post a Comment