24 September 2015

Cloud services

Cloud-уудаас сүүлийн үед Dropbox, Google Drive, OneDrive болон Yandex Disk-ийг ашиглаж байгаа. Бүгд өөрийн зориулалт, мэдээллийн ангилалтай. Google Drive дээр дан уран зохиол хадгалагдах жишээний. 
Хувийн болон албаны файлуудаа, тэр тусмаа фото зурагаа би cloud-руу хуулдаггүй. Надад нууцын зэрэглэлтэй файлууд байхгүй. Гэхдээ дэмий гэж бодоод диск дээр шатаах юмуу HDD-нд найддаг. 
Хүмүүс чухал файлаа, олны танил хүмүүс фотогоо яаж голдуу алддаг юм? Ихэнх тохиолдолд cloud service-ийг нь эвдэж авсан байдаг. Мэдээж комп юмуу утсаа гээвэл бас задрана л да. Гэхдээ голдуу л iCloud-ыг нь ч юмуу ухсанаас болдог. 
Гар утсаар дарсан зураг нь шууд Cloud-д хуулагдахаар тохируулсан хүний толгой эргэснээс гарцаагүй. За тэгээд нэмээд тийм утсаараа нүцгэн шалдан фотогоо дардаг бол имбецилийн илрэл.

No comments:

Post a Comment