Эх орноосоо дүрвэж дайжна гэдэг нь аргаа бараад хийж байгаа алхам. Хүний зовлон дээр мөнгө хийдэг гарууд хэзээнээс байсаар ирсэн. Энэ бүх нүүдэл суудлыг бизнес болгосон гарууд сайн хөлжиж байгаа. Нэг хүнээс хэдэн мянган евро сэгсэрч байхад бизнес цэцэглэхгүй яах юм? Европынхон дүрвэгчдийг хүлээж авахдаа баяртай байна гэж ээлж дарааллан мэдэгдээд байгаа. Энэ нь нөгөө талаас бохир бизнес хийж буй гэмт бүлэглэлүүдийг дэмжчихэж байгаа юм. За тэгээд орж ирсэн хүмүүст ажлын байр бий болгож орлогын эх үүсвэртэй залгуулахын оронд халамжийн мөнгөөр тэтгээд эхэлнэ дэ, харж байгаарай. Уг нь "чамайг хэнч урьж дуудаж энд авчраагүй, нэгэнт ирсэн хойно шалны мод аваад хоккей тогло до" гэсэн дүрэм хаана ч байдаг. Цагаачид өөр оронд ирсэн даруйдаа мэргэжлийн ажил олж хийх нь ховор шүү дэ. Хэдийгээр шударга биш мэт харагдах боловч энэ нь үнэн хэрэг дээр тус юм. Халамжаар тэтгэх нь харин жинхэнэ тус биш ус. Халамжийн мөнгө олгох нь гуйлгачинд мөнгө өгч буйтай яг ижил. Гуйлгачинд мөнгө өгөөд л байвал гуйлгачид цөөрөх биш олшироод л байна. Болгарчууд харин шальчигналгүй шударга самбар өлгөж. Өөрсдийгөө яай да гэж байгаа Болгар шиг улсад дүрвэгчид бол том асуудал шүү дэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment