08 September 2015

Их сургуулиудын лого

UPD 2015.09.08 09:33
"Юу ч мэдэхгүй байж сүрхий царайлаад" гэсэн утгатай коммент байж байгаад л ирдэг юм. Бүхнийг мэднэ гэж юу байхав, тухайлбал цөмийн физикт би "А" ч байхгүй. 
Коммент үлдээсэн хүн уншаад хариулна байх гэж найдаад (нэр усаа бичээд коммент үлдээвэл зүгээр уг нь) тайлбар үлдээлээ:
1. Анагаахын шилдэг 50 сургуулийн 2015 оны жагсаалттай танилцана уу:
http://www.topuniversities.com/university-rankings/university-subject-rankings/2015/medicine#sorting=rank+region=+country=+faculty=+stars=false+search=
Логонуудыг нь хар гэсэндээ биш. Гол нь "science" гэсэн үг нэрэнд нь байна уу? Их сургууль гэдэг чинь угаасаа дээд боловсрол олгодог эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Нэрэндээ "шинжлэх ухаан" хоршоо үг агуулсан агуулаагүй ойлгомжтой. Үнэхээр "шинжлэх ухаанч" байхыг эрмэлзэж байгаа бол нэрээ солих биш дээрх жагсаалтад орохын тулд ажиллах хэрэгтэй.
2. Тооно шиг зүйлийн тухайд: салбар сургуулийн тоо бүтэцийн өөрчлөлтөөр нэмэгдэж хасагдвал яах вэ? Лого дагаад өөрчлөгдөх үү? Нөгөө талаас, Анагаахын логоны төв хэсэг оросын армийн малын эмч, санитарын албаны таних тэмдэгтэй ямарч төс алга гэж хэдүүлээ мэлзээд яахав дэ, тийм үү?
 
2015.02.22 19:50
Улсын хэмээх тодотголтой их сургуулиудын сайтаар орж үзэв. Хөдөө аж ахуйн их сургуулийнхаас бусад дээр нь лого нь байв. 
Манайх "шинжлэх ухаан" хоршоо үгэнд дуртай болоод удаж байгаа, нэр усаа солиод: ШУТИС, АШУҮИС г.м. Тэгсэн мөртлөө Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд нь өрөвдмөөр байдалтай байгаад байдаг. Бас эрдэмтэдийнхээ үгийг засаг нь хэзээ ч сонсдоггүй сайхан уламжлалтай улс. Засагт ШУ-наас илүүтэйгээр шашин нөлөөлдөг болсон цаг. Удахгүй үсрэнгүй хөгжихийн цондон юм байлгүй дэ, хэ-хэ.
ТИС, АУИС гэдэг байсан цаг саяхан. Товч бөгөөд тодорхой. Надад нэршиж дадсан МУИС, УБИС, ТИС, ЦИС, ХААИС, АУИС гэсэн нэрнүүд нь илүү тохирсон мэт санагддаг. Гэхдээ энэ удаа бид нэр биш логог нь авч үзэх гэж байна. Арай дөмөгхөн нь МУИС, бусад нь - тааруухан логотой юм гэж дүгнэв.
МУИС төв корпус буюу I байраа үүсгэн байгуулагдсан онтойгоо дүрсэлж. Түгээмэл аргачлал байгаа юм.
Наад захын жишээ - Ломоносовын нэрэмжит МГУ.
БХИС - бамбай, соёмбо, 2 одонгийн тууз. Зарим цэргийн ангийн лого хавьгүй дээр хийгдсэнийг харж болно. Соёмбоос илүүтэйгээр Цэргийн хар сүлд тохирох байсан байж ч мэдэх.
Анагаах - энэ дундаа хамгийн үзэмж муу, утга агуулга нь ойлгомжгүй лого.
Гэрийн тооно шиг дүрсний дунд юу байна? Цэргийн албан хаагчидын таних тэмдэг санаанд буув. Хайгаад үзсэн:
Ямартаа ч эрүүл мэндийн сэдвээсээ хазайгаагүй л байна.
МУБИС-ийн хувьд ийм логотой байснаас хуучны "Багш" тэмдгээ хэвээр нь байлгаж байсан нь дээр байсан юм.
Аль нь дээр байна?

Намайг ТИС-ийг төгсөж байхад байсан лого бичгээ л сольсоноос бус хэвээрээ байна. Ажиглаад байхад - аливаа логод үндэсний хэв шинжийг тусгах гэж хэт хэчээхээр л буруу болчихож байгаа юм. Үндэсний хэв маяг байлгүй яахав, гэхдээ техник технологитой холбоотой бол ашиглахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй.
Лут англи бичигтэй лого. Сугуулийнхаа нэрийг эхэлж эх хэл дээрээ биччих нь зөв байлгүй дэ. Юун адуу, юун тариан түрүү вэ? 30 он уу? 40 он уу?

3 comments:

  1. могой анагаах ухааны бэлэг тэмдэг, тооно гээд байгаа чинь салбар сургууль. Ойлгоод ядаад байх юу байгаа юм. Шинжлэх ухааны гэсэн тодотголтой байвал гадаадын их дээд сургууль, байгууллагуудтай хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг. юу ч мэдэхгүй байж сүрхий цайрайлаад

    ReplyDelete
  2. гүлдийчээд ... хахахахах

    ReplyDelete
  3. Хаха, тооно хараад салбар сургууль гэж шууд ойлгодог хүн байвал үнэхээр лут...

    ReplyDelete