Wednesday, September 23, 2015

Жа ламын олз

Цувралын өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2015/09/blog-post_10.html
Ровинскийн дурсамжаас ээлжит нэг хэсгийг толилуулъя:
"После боя казахи разбежались, оставив несколько человек раненых. Один, очевидно тяжело раненый, статный и красивый молодой казах сидел гордо, оперевшись спиной о камень, и спокойно смотрел на скачущих к нему монголов, раскрыв грудь от одежды. Первый из подъехавших всадников пронзил его копьём. Киргиз наклонился вперёд, но не застонал. Джа-лама приказал другому сойти с коня и пронзить его саблей. И это не вызвало стона. Джа-лама велел распластать казаху грудь, вырвать сердце и поднести к его же глазам. Казах не потерял угасающей воли, глаза отвёл в сторону и, не взглянув на своё сердце, тихо свалился."

Яагаад эхэлж казах гэж байснаа сүүлдээ киргиз болсон нь сонин. Товчхондоо Жа лам буюу Дамбийжанцан шархадсан казах эрийн зүрхийг сугалсан байгаа юм. Залхууралгүй барагцаалаад орчуулчихъя да:
"Тулааны дараа казахууд шархадсан хэдэн хүнээ орхиод зугтаасан. Нэг нуруулаг, зүс царай сайн залуу казах хүнд шархадсан бололтой нуруугаараа чулуу налан сууж байв. Тэрбээр үл тоосон янзтай өөрийг нь чиглэн давхих монголчуудыг харж хувцасныхаа энгэрийг ярав. Түрүүлж давхиж ирсэн морьтон жадаараа сүлбээд авав. Киргиз урагшаа тонгойсон хэдий ч ямарч дуу гаргасангүй. Жа лам өөр нэгэнд явгарч очоод сэлмээр сүлбэхийг тушаав. Бас л дугарсангүй. Тэгэхлээр нь Жа лам казах эрийн цээжийг ярж зүрхийг нь сугалаад өөрийнх нь нүдэнд харуул гэж тушаажээ. Казах сэтгэлийн тэнхээгээ алдсангүй, харцаа бууруулж өөрийнхөө зүрхийг харалгүй чимээгүй хажуу тийш унаад өгөв."
Дараа нь мань эрийн арьсийг цэвэрхэн гэгч хуулж авсан гэдэг. Энд болохоор дахиад киргиз баатрын арьс гэж тайлбарлаж. Киргиз ч бай казах ч бай ямартаа ч Дамбийжа бол сайхан яргачин байсан байгаа юм.

No comments:

Post a Comment