2015.06.05-06. Өвөрхангай. Улаан цутгалан болон Цагаан голын цутгалан.
Хад чулуун дээр нэр ус, уриа лозунг сийлж, бичиж үлдээдэг хүмүүсийг би ер ойлгодоггүй юм. Яах гэж?
Хэн хаанаас хэдэн онд энд ирсэн нь хэнд хамаатай юм? Хэдэн мянган жилийн турш хадны сүг зураг шиг хадгалагдаад үлднэ гэж боддог бол том эндүүрэл.
Энэ "моод" манайд ах нараас халдварласан нь тодорхой. 1897 он, Засагт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны ард Жанцанбалданравсал энд ирээд явлаа гэсэн бичиг хэнч хаана ч олж хараагүй л байх.
Зарембо гэдэг гоё нэр тууж явна.
Triple X.
Украинчууд.
Чулууны дээд хэсэгт буй бичгийг харчихаад Хосоо надаас: - Ганзо. Гомик гэж И-гээр бичдэг биз дэ? Энд Гомек гээд Е-гээр биччихсэн байна гэхээр нь ямар дебил нь чулуун дээр бэлгийн чиг хандлагаа сийлж үлдээдэг юм болоо гээд яваад очсон чинь... Томск гэсэн бичиг байдаг юм, ха-ха.
Зэ тэгээд бичиг бичээс ёоз ёозоороо дө.
Машиныхаа дугаарыг бичдэг хөдөлгөөн эрчээ авч буй бололтой. Одоогоор хөвсгөлийнхөн манлайлж байна.
Цагаан голын цутгалан дээр нөхцөл байдал яг ижил.
Кузбасс - Кузнецкий угольный бассейн.
Беларусийн жижиг хот болох Могилевиос хүртэл энд хүн ирсэн байгаа юм. Би Могилевиор дайрч гарч л байсан. Мэдсэнсэн бол аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гээд Могилевд нэг зүйл бичээд үлдээдэг байж л дэ, хэ-хэ.

No comments:
Post a Comment