27 September 2015

Charles Godefroy Flies Through the Arc de Triomphe

Дэлхийн I дайн дууссан, дайнд ялсныг тохиолдуулан 1919 оны 7-р сарын 14-нд Елисейн талбайд парад болох байв. Энэхүү парадад нисгэгчдийг явган оролцохыг удирдлага нь тушааж. Явган цэрэг шиг гэсэн үг. Хэдэн архаг нисгэгч нөхдүүд "Фуке" бард цуглаад энэхүү "доромжлолд" ямар хариу барьвал зүгээр вэ гэдгийг хоорондоо ярилцав. Жан Наварра гэдэг ас (батлагдсан 12 агаарын тулааны ялалт, батлагдаагүй 15) Arc de triomphe de l'Étoile (Триумфальная арка) доогуур онгоцтойгоо нисч гарахаар болов. Гэвч тэрбээр 10-ны өдөр сургуулилалтын нислэгийн үеэр осолдож амиа алджээ. Түүнийг Шарль Годфруа гэдэг нисгэгч орлов. Ингээд 8-р сарын 7-ны өдөр мань эр өөрийн Ньюпорт онгоцтойгоо хаалган доогуур гарсан түүхтэй.

Онгоцны далавчны хэмжээ - 7,5, хаалганы өргөн - 14,5 метр. Талдаа 3 гаруй метрийн зайтай гарсан гэсэн үг. Дээрх бичлэгийг эрх баригчид ийм явдал дахин гаргуулахгүйн тулд хориглосон байсан.

No comments:

Post a Comment