15 September 2015

Тэтгэвэр

Тэтгэврийн сан бол хамгийн цэвэрхэн хульхидалт. Хүнийг ажил хийж байх үед нь чамайг насны эцэст чинь харж үзнээ гээд цалингаас нь улс зүгээр л суутгаад байдаг. Харин хөгширсөн хойно бол осолдохгүй оршин тогтнох хэмжээний тэтгэвэр олговол их юм. Тэр нэрийн данс гээд байгаа зүйл бол одоохондоо зүгээр л цаасан дээрх тоо гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Тэтгэвэрт гарсан хойноо хүн хурдан чадарвал улсад л сайн. Жишээ нь: тамхичид эрүүлээсээ хамаагүй "ашигтай" иргэд юм байна гэдгийг Германд сая баталсан. Тамхи байнга худалдаж авч тамхи үйлвэрлэгчид орлого оруулна, тэрнээс нь улс мэдээж татвар авна. Тэгээд өндөр насалж тэтгэвэр авч шалилгүй өөд болчихно.
Амьдралынхаа сүүлийн жилүүдийг тэтгэвэрээрээ цатгалан тансаг өнгөрүүлсэн хүн монголоос олоход бэрх л байх. Улс гэдэг чинь түүний өмнөөс ажиллаж байгаа хүмүүс. Хүмүүс аль бусдыгаа хуурах, хульхидахыг тэр гэхэв. Үүний адил улс иргэдээ хульхидах бол энүүхэнд. 
Өндөр насалсан хойноо орь ганцаараа өмхий өрөөнд үхэх сонирхолгүй л бол эртнээс нүхээ малтах нь зөв. Нүх бэлдэх нь хадгаламж хураах ч гэсэн үг биш. Хамгийн сайн арга бол Азид түгээмэл өндөр настнуудаа үр хүүхэд нь дэмжиж, асарч хамгаалдаг загвар юм. Чи өнөөдөр үр хүүхдээ хайр халамжаар дутаахгүй зөв хүмүүжүүлж чадах юм бол насны эцэст үр хүүхэд чинь чамайг хаяхгүй ээ л гэсэн үг.

No comments:

Post a Comment