03 July 2015

Холимог хуурга

Буянт-Ухаа. Манай онгоц буудлын инфографик үнэндээ л 80-аад онд гацсан гэмээр төрхтэй. Өөр буудлуудынхыг харж судалж байгаад ойлгомжтой, үзэмжтэй зүйл хийж болмоор до уг нь. Ингэхэд, үнэн худлыг нь баттай хэлж мэдэхгүй, гэхдээ онгоц буудлын нэрийг Чингис болгож өөрчилсөн нь учиртай гэж байгаа. Өвөрмонголын Ордост шинээр баригдаж буй нисэх буудал Чингисийн нэрийг авах гэж буй сурагаар манайхан өрсөөд нэрээ өөрчилж. Хөшигтийн хөндийд шинээр баригдаж буй буудал ашиглалтанд орохлоор Чингис нэртэй болоод Буянт-Ухаа хуучин нэрээ авах юм гэнэ. Хааны нэрийг болсон болоогүй ашиглаж буй явдал ер таалагддаггүй. Буянт-Ухаа, Өндөрхаан, Сүхбаатарын талбай гэж ярьж бичсээр дуусна гэсэн бодолтой байгаа.
Ер таалагддаггүй барилгуудын нэг. Өнгөнөөсөө болдог юмуу, тэгш хэмгүй төрхөөсөө болдог юмуу бүү мэд. Энгийн 80-аад оны угсармал хамаагүй үзэмжтэй харагдна үүнээс.
Лифтний хана ямарч наалтгүй, цэвэрхэн байх ёстой гэж боддог. Зальтай нөхдүүд ийм төрлийн наалт хийдэг болж. Баруун талд нь компьютер засварын сурталчилгаа байгаа юм. Энэ наалт өөрөө хог, тиймээс хуулах нь зөв. Лифтэнд наалт таарвал би ямарч санаа зовох зүйлгүй хуулж л орхидог. Гэрийн түлхүүр хусахад их тохиромжтой багаж болдог юм. Доор самбар байсаар байтал лифт бузарлах хэрэг байхгүй.
"Зөв л амьдрах хэрэгтэй, Үр чинь үлддэг хорвоо". Шим техноложи компани, Эрдэнэт хот.
Сарын өмнө Өвөрхангайгаар аялаад ирсэн километрийн заалт.
Зуслан дээрээ ирсэн чинь хойгуур өнгөрдөг цахилгааны шугам унжаал толгой шүргэхнээ. Дуудлага өгсөн, гурван 7 хоногийн дараа буюу өчигдөр ирж шон нэмэлтээр зоож утсаа сойж байна лэ.
Зусланд төмөр хашаа хийлгэсэн. Жил болгон гараад ирэхлээр л модон хашааг эвдэж сүйтгэсэн байдаг уламжлалтай болоод удаж байгаа. Тэрийг нь засч сэлбэх гэж бас ажил. Одоо гайгүй байхаа гэж бодож байна. Хажуугаар нь хөршүүд гарц орц хааж хашаа татаж заваараад. СБД-ийн өмч, газрын албанд 3-4 айлын гарц хаасан газрыг олгочихоод хоорондоо учраа ол гэсэн шүү юм яриад сууж байдаг нөхдүүд ажилладгийг мэдэж авсан. Асуудал хэрхэн шийдэгдэх юм байгаа юм, бүү мэд. Ер тайван амьдруулахгүй юмаа 3,14z. Зурган дээр хаалга гагнаж байна.
Модны хоёр. Хөөрхий - сандал байрлуулчихжээ. Хэдийгээр машин замруу хараад тоосонд дарагдаад суух хүн ховор ч гэлээ ядаж ачаа тээш барьж яваа нэгэн нь гараа амрааг дэ.
Зуун айл. Улсын бүртгэлийн газрын гадаа өмдгүй жаал зугаалж явна.
Нарны энергийн тусламжтай эргэдэг хүрд нэгэн сүмийн дээвэр дээр.
Тамхи татахыг хориглосон эмнэлгийн тэмдэг. Хүү цөөн өдөр эмнэлэгт хэвтээд гарсан юм.
Дээрх тэмдгийг хараад санаанд буусан зүйл:
Зовлон үзсээр байгаа Бээжингийн гудамж. Машин мөргөж дайрсан ч юмуу санамсаргүй байдлаар эвдэрсэн зүйл биш. Санаатайгаар сүйтгэсэн байгаа юм. Болоогүй байна да болоогүй байна манай иргэд төлөвшиж.
Төгсгөлд нь ФБ ньюс. Зуслан дээр сүлжээгүй, FB тэр болгон ороод байхгүй. Өчигдөр баахан пост нөхөж эргүүлж харж байтал Паджеро группд Жадамбаагийн дарсан зургийг танихгүй хүн оруулсан байв.

1 comment:

  1. Naadmiin tuhai holimog huurga zahialii

    ReplyDelete