21 July 2015

Хятад улс ба бетон. 5-р хэсэг

Өмнөх дугаарууд: 
1. Орон сууц ба автозам
2. Гүүр,  
3. Онгоц буудал
4. Төмөр зам, вокзал.
Энэ удаагийн буюу сүүлийн дугаарын сэдэв: байшин барилга, хот төлөвлөлт.

Өнөөгийн Хятадын урбанизаци цар хүрээгээрээ маш өргөн процесс юм. 1980 онд урд хөршийн хотынх нь нэг иргэнд алгын чинээ 4м2 ногдож байсан бол 2010 онд энэ үзүүлэлт 31,5м2 болтлоо өссөн байна. Энэ нь АНУ-ын 65м2-аас бага хэдий ч ОХУ-ын 24м2-ыг бол давсан байгаа юм. 
Саяхан Чэнду хотын төв ийм байв:
Дээрх зурагнууд хэдэн оных гэж бодож байна? 70? 80? Таасангүй - 1999 он. 15 жилийн дотор энэ хот танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байгаа. Дэлхийд хамгийн том барилга хаана байдгийг мэдэх үү? Вашингтоны Пентагон юмуу Дубайн нисэх буудал гэж бодож байгаа бол эндүүрэл. 2013 онд Чэнду-д баригдсан New Century Global Center нь Пентагоноос бараг гурав дахин том талбайтай. 
Дэлхийд тэргүүлэх болсон энэ барилгын өндөр 100м, талууд нь 400х500м. 
Дотор нь дэлхийд хамгийн том хиймэл beach байх жишээний. Хиймэл давалгаа, хиймэл нар, тэрч байтугай хиймэл далайн салхитай.
Харин энэ Чунцинь хотын 2 фото. Хотын төв 81 онд болон өнөө үед.
Хотын төвд хадгалагдаж үлдсэн байгууламж гэвэл Ардын Эрх чөлөөний гэж нэрлэгддэг ганц багана л юм шив дэ. Эргэн тойрон дахь талбай нь болохоор Тайм-Скверыг санагдуулахаар болж.
1978 онд Хятадын хүн амын 17,9% нь хот сууриндаа төвлөрсөн байсан. Өнөөдөр 40% нь хотод амьдарч байна. Эрх баригчдын төлөвлөснөөр 2020 онд энэ үзүүлэлт 55% хүрнэ. Цаашлаад ойрын 15-16 жилд 300-400 сая тариачдыг хотруу нүүлгэн суурьшуулах зорилготой гэж байгаа.
Энгийн нэг хятад тосгон:
Өнөөдөр 520 сая хятад иргэн 660 хот, 20,000 дунд хэмжээний сууринд төвлөрсөн байна. 10 сая давсан хүн амтай хоёр л хот бий: Бээжин ба Шанхай. 36 сая хүн амтай Чунцинь нь үнэндээ 80,000км2 талбайтай засаг захиргааны тусдаа нэгж юм. Түүнд ойролцоох тосгон суурин, бүс нутаг нь харъяалагддаг болохоор ийм өндөр тоо гардаг.
Чунцинь хотын өөрчлөлт 1990-2007 онд:
2010 оны байдлаар Хятадад саяас дээш хүн амтай хот 125, таван саяас давсан хүн амтай мегаполис 23 байсан. 2020 он гэхэд сая давсан хүнтэй хот нь 220 болно.
Хятадууд хот төлөвлөлтдөө богино хугацаанд их өөрчлөлт хийхдээ гаршаад байгаа: 1990-ээд онд эрэлт багатай байсан Шанхайн Пудун хэдхэн жилийн дотор 5,5 сая хүн шингээсэн төв болж хувирсан жишээг санахад хангалттай.
Хятадад шинээр баригдсан боловч хоосон хотууд цөөнгүй тухай мэдээлэл цацагддаг. Үйлдвэржилт тэлэхийн хэрээр шинэ нутаг дэвсгэрийг иргэншүүлэх, хоосон, хүн амын суурьшил бага газар хот 0-иос босгох шаардлага гардаг. Хан үндэстнээ шинэ нутаг дэвсгэрт шилжүүлэн суулгах бодлого давхар явагдаж байгаа нь ч ойлгомжтой. Хоосон хотууд цаг нь ирэхлээр дүүрээд л ирэх болов уу, хоосон байдаг нь түр зуурын үзэгдэл гэж боддог. Нэг жишээ: Өвөрмонголд 2004 оноос баригдсан Каньбаши хот.
Сая хүн багтаах боломжтой хотод өнөөдөр 30 мянган хүн л амьдарч байна. Яагаад энэ хотыг барих болов? Яагаад гэвэл Өвөрмонгол хятадад 224,75 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө хоёрт ордог ордуудтай. Ашигт малтмалаараа тавдугаарт бичигддэг. Уул уурхайн төслүүдэд хугацаа их ордог. Тэгэхлээр Өвөрмонгол олборлолт, үйлдвэрлэлийн бүс болж эхэлсэн нь тодорхой. Хүн хүч дутна, шинээр хүмүүс суурьшуулах хэрэг гарна - хот нь бэлэн.
Шинэ хотуудын төлөвлөлт ид хийгдэж байгаа. Жишээ: Хефей хотын план.
Дэлхийн том 300 хотын мониторингийг 2012 онд гүйцэтгэсэн MetroMonitor компаний мэдээгээр бол хамгийн хурдацтай өсч буй топ 20 хотын 19 нь хятадынх болж таарсан. 
Харин өсөлт нь удааширсан ихэнх хот Европынх байв. 
Хятадын эдийн засгийн өсөлт удаашраад эхэлчихсэн нь үнэн. 2014 онд эдийн засгийн өсөлт 7,4%-тай гарсан нь Хятадын хувьд 90-ээд оноос хойш байгаагүй доогуур үзүүлэлт. 2015 онд 7% юмуу 6,5% болж буурвал гайхах зүйлгүй. Гэхдээ л нодинон жилийн 7,4% гэдэг чинь 1,3 триллион ам.доллар болж байгаа юм. Энэ нь Их Британи эсвэл Францын ДНБ-ний талтай тэнцнэ. Бүдүүлгээр бол хоёр жил болгонд Хятад Их Британи юмуу Франц, эсвэл Канад ба Австралийг нэгтгэсэн дайны хэмжээгээр өссөөр байх болно гэж төсөөлөх хэрэгтэй. 
Хятадын том хотуудын тухай бусад улс орнуудад төдийлөн сайн мэддэггүй. Нөгөө л Бээжин, Шанхайгаар эхлээд сайндаа л 4-5 хот нэрлэвэл нэрлэх байх. Манайд ч ялгаагүй - саяаас дээш хүн амтай хятадын 10 хотыг нэрлээдэх гэвэл хэр баргийн хүн чадахчгүй. Ингээд цувралын төгсгөлд урбанизацийн рейтингээр тэргүүлэгч хятадын 30 хотыг толилуулъя.
30. Liuzhou (Лючжоу)
29. Jilin (Гирин)
28. Sanya (Санья)
27. Nanchang (Наньчан)
26. Guiyang (Гуйян)
25. Kunming (Куньмин)
24. Harbin (Харбин)
23. Zhengzhou (Чжэнчжоу)
22. Ningbo (Нинбо)
21. Jinan (Цзинань)
20. Suzhou (Сучжоу)
19. Nanning (Наньнин)
18. Changsha (Чанша)
17. Fuzhou (Фучжоу)
16. Xiamen (Сямынь)
15. Shenyang (Шэньян)
14. Chengdu (Чэнду)
13. Qingdao (Циндао)
12. Wuxi (Уси)
11. Hangzhou (Ханчжоу)
10. Macau (Макао)
9. Dalian (Далянь)
8. Wuhan (Ухань)
7. Tianjin (Тяньцзинь)
6. Nanjing (Нанкин)
5. Beijing (Бээжин)
4. Chongqing (Чунцинь)
3. Shenzhen (Шэньчжэнь)
2. Guangzhou (Гуанчжоу)
1. Shanghai (Шанхай)

1 comment:

  1. 30 хотынх нь 10 орчимд нь очсон болон дайран өнгөрсөн юм байна. Найз криллээр хотуудын нэрийг бичихдээ Оросууд бичдэг шиг туусан байна кзкк

    ReplyDelete