"Монгол ард" нь ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын нисэх хүчний эскадриль юм. Ийм нэрэмжит эскадриль ховор байдаг. Манай ард түмний Улаан Армид өгсөн хандиваар 1943 онд эскадрилийн сөнөөгч онгоцуудыг хийсэн түүхтэй. Энэ эскадриль Курскийн тулаанд маш сайн тулалдсан байдаг.
Эхэлж 322-р нисэхийн сөнөөгч дивизийн 2-р гвардийн сөнөөгч нисэх хороонд тус эскадриль багтаж байж. 1968 онд Забайкальский ВО (цэргийн тойрог)-т багтдаг 23-р агаарын армийн сөнөөгч-бөмбөгдөгч Улаантугийн одонт 266-р нисэх хорооны эгнээнд шилжиж Налайх хотод байрлахаар иржээ. 1990 онд энэ нисэхийн анги буцаан татагдсан түүхтэй. 1995 онд 266-р нисэх хороо нь БНМАУ-ын нэрэмжит Улаантугийн одонт довтлогч нисэх хүчний тусдаа хороо болон өөрчлөгдөж, тус эскадрилийн эмблем болох давхиж буй баатрын төрх Су-25 штурмовикууд дээр зурагдаж эхлэв. Өнөөдөр эскадриль 412-р авиабаазын бүрэлдэхүүнд Домнад (Читын ойролцоо) байрлаж байгаа.
Тус эскадрильд манай улсын төр засгаас гардуулсан одон, түүний зарлиг.

No comments:
Post a Comment