Зуслан дээр TV байхгүй. Байсан ч үзэх нь юу л бол. Өнөөдөр хотод хонож буйн хувьд зурагтаа асааваа. Skytel-ийн шинэ App-н сурталчилгаа гарч байх юм.
Сурталчилгаа шиг л сурталчилгаа. Гэхдээ... гол өгүүлбэр: та Монгол орны 21 аймаг, 360 гаруй сум сууринд нэвтэрсэн... Монгол улс 330 сумтай. Хуучин бол 329 байж байгаад хамгийн сүүлд Бор-Өндөр сум болсон юм. Тосгон, суурин гэж соц үед нэрлэгддэг байсан газрууд бий нь бий. Тухайлбал: Говь-Алтайн Гуулин, Хөвсгөлийн Хатгал г.м. Гэхдээ ийм газрын тоо 30-д яаж ч тоолоод хүрэхгүй. Skytel 30 гаруй суурингийн жагсаалт гаргаад ирвэл би уучлалт гуйж хүлцэл өчье. Ямар юмны 360 гаруй сум суурин? Тоо нэмэх гэж хөөцөлдөх хэрэггүй, 330 сум гэхэд хангалттай.

No comments:
Post a Comment