Өмнөх дугаарууд: орон сууц ба автозам, гүүр. Энэ удаа - онгоц буудал.
БНХАУ-ын иргэний агаарын тээврийн удирлагын газрын төлөвлөгөөнд 2030 он гэхэд онгоц буудлынхаа тоог 2000-д хүргэхээр тусгасан байгаа. Одоо байгаа нь - 399. Том биш муж байсан ч гэлээ өөрийн онгоц буудалтай болно гэсэн үг. Жилд 100 гаруй нисэх буудал шинээр ашиглалтанд орж байх нь. 365 өдөрт 100 онгоц буудал - аймшигтай төлөвлөгөө. Дэлхийн II дайны үед ЗХУ Уралруу үйлдвэрүүдээ зөөхөд л ийм темптэй үйлдвэрүүд нээгдэж байсан.
Жишээ болгож сүүлийн жилүүдэд баригдсан онгоц буудлуудаас нь сонирхоё.
Kunming (Куньмин) Changshui International Airport
Hefei (Хефей) Xinqiao International Airport
Daocheng Yading Airport - Сычуань мужийн жижиг онгоц буудал. Энэ буудал дэлхийд хамгийн өндөрлөг газар байрлалтай гэдгээрээ онцлог. Далайн түвшинээс дээш 4411 метр.
2013, 2014 онд Хятадын томоохон нисэх буудлуудаар үйлчлүүлсэн зорчигчдын тоог авч үзье. Сүүлийн багана хэдэн хувийн өсөлт ажиглагдсаныг илэрхийлнэ. Далянаас бусад газар өсөлттэй гарч. Далянь хотод дэлхийд хамгийн томд тооцогдох далайд байрлах онгоц буудал баригдаж буйг хэлэх нь зөв. Удахгүй энэ буудал нь ашиглалтанд орохлоор Даляны үзүүлэлт нэмэхрүүгээ орох байлгүй.
Дэлхийн хэмжээсээр Хятадын онгоц буудлуудыг аварга том гэж үзэхгүй. 86 сая зорчигчтой Бээжин л дэлхийд 2-т ордог. Нэгд нь Атланта байдаг юм. Шанхайн хоёр онгоц буудлыг нийлүүлж тоолвол Бээжинг давна, гэхдээ Атлантад мөн л хүрэхгүй. Үлдсэн онгоц буудлуудаас Гуанчжоу л дэлхийн эхний том 20 онгоц буудлын тоонд багтдаг. Гэхдээ нөгөө талаас бас жижиг онгоц буудлуудтай юм биш. Харьцуулвал: хэдэн жилийн өмнө засварт орж нэвтрүүлэх чадвараа чамгүй нэмсэн оросын томоохон онгоц буудлуудын нэг болох Пулково-г хятадын онгоц буудлуудын жагсаалт дунд оруулвал арай гэж эхний 20-д багтана. Тодруулвал 19-т орно.
Дэлхийд архитектурын шийдлээрээ гайхагддаг онгоц буудлуудын нэг яалт ч үгүй Shenzhen Bao'an (Шэньчжэнь Баоань) International Airport мөн. Шинэ терминалыг нь италийн Фуксас архитектурын бюро боловсруулжээ. Дотор болон гадна дизайн нь гайхалтай.
Дараачийн дугаарт: төмөр зам ба вокзал.

No comments:
Post a Comment