Цэдэнбал дарга 1952, 1959, 1962 онуудад хятадад албан ёсны айлчлал хийсэн байдаг. Эдгээр зурагнууд яг аль айлчлалын үед дарагдсаныг нь хэлж мэдэхгүй байна.
Ирэх оны есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиох юм байна. Биднийг 40 гаруй жил удирдсан энэ хүн Монголын төлөө маш ихийг хийж бүтээсэн гэж би хувьдаа боддог. Мэдээж 100% өв тэгш хүн гэж хаана байхав, алдаж оносон зүйл байдаг л байх. Гэвч хар цагааныг нь дэнсэлж үзвэл муу нь сайны дэргэд өчүүхэн бага хувьтай шүү дэ үнэндээ. Хэлмэгдүүлж байсан л гэнэ, насны эцэст өөрийг нь жинхэнэ утгаар хэлмэгдүүлсэн түүхтэй. Улсын хөрөнгө идэж уусан, шамшигдуулж завхруулсныг нь би л лав дуулаагүй юм байна. Цэдэнбалын хөрөнгө гэж дуулсан хүн ер нь байна уу? 4 жилд манай одоогийн хэд шиг "ажиллавал" 40 жилд яах байсныг нь төсөөлдөө. Улс орноо хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа? Тэгэхэд ямартаа ч өнөөгийн боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах г.м. гол салбаруудыг өдий хэмжээнд байлгах үндэс суурийг тавьж чадсан.
Баабар Цэдэнбал өөрийн төрсөн газрыг хүртэл оросуудад алдсан гэсэн зүйл бичсэн байдаг. Тэгвэл Баабарын монголын төрд оруулсан хувь нэмэр юу юм? гэдэг асуултыг бас тавьж болно шүү дэ. Сайн нийтлэлч нь тэндээ л юм байгаа биз, түүх захиалгаар юмуу өөрийн бодож байгаагаар бичиж болохгүй биз дэ? Боломжтой байсан бол тэр газрыг алдахгүй байсан байлгүй мэдээж хэрэг. Бид Бал даргын үед НҮБ-д элсэж, хилийн ямарч маргаангүй болсон нь л үнэн. Тэгээгүй байсан бол яах ч байсан юм, хэнч ямарч баталгаа өгөхгүй шүү дэ.
Хариуд нь бид Эх орондоо ирэхийг нь хүртэл хааж боомилсоор хүний нутаг, гүний газарт амьсгал хураалгаж байдаг. Таарсан ч улс да. Төрийн тэргүүн байсан гэдэг утгаар нь ч эцсийн замд Сүхийн талбайгаас үдээгүй шүү дэ. Маршал гээд Офицеруудын ордноос гаргасан. Үүгээр тогтохгүй салах ёслолд ирсэн Филатова гуйаг хүчний байгууллагынхан байцаасан гэж байгаа. Бүтэхгүй ээ. Салах ёслол хийхээр маш олон ард цугласан байсан гэдэг. Хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн бас гадарладаг юм шүү.
Өөд болохынхоо өмнөхөн Монголдоо л очих юмсан, хөөцөлдөөд өгөөч гэж өөрийн нарийн бичиг байсан хүнээс гуйж байсныг нь бодохлоор өрөвдмөөр. Тухайн үед төр засаг барьж байсан нөхдүүд, ГЯЯ-ныхан, ОХУ-д суусан элчин сайд, эцсийн эцэст бид бүгд ичих хэрэгтэй. Цагаатгаад 100 жилийн ойг нь сайхан хийх хэрэгтэй гэж үзэж байна. Сайхан тэмдэглэнэ гэдэг нь музей байгуулаад, хийж бүтээсэн ажлыг нь гажуудалгүйгээр залуу үед хүргэх мэдээллийн орчин бий болгохыг хэлж байгаа юм. Алдаа оноог нь ч гэсэн үнэн мөнөөр нь таниулах нь зөв. Тэгэхгүй бол Сүхбаатар - мөрийтэй тоглоомчин, Чойбалсан - улаан яргачин, Цэдэнбал - оросын утсан тоглоом болчихоод байгаа юм биш үү? Түүх яаж бичигдсэнээрээ биш яг ямар үйл явдал болж байснаараа үлдвэл зүгээрсэн.
За тэгээд төгсгөлд нь: би МАН-ын дэмжигч ч биш, Увс нутгийн хөвгүүн ч биш гэдэгээ хэлэх нь зөв болов уу...

Москвад нь оршуулая нтр гээд бхаар нь тэр үеийн батлан хамгаалахын сайд бсан Жадамбаа генерал нь Төр нь иргэнээ авку бол арми нь маршалаа авна гээд офицеруудын ордноос гаргасан гэдэг бхаа
ReplyDeleteЦэдэнбал гуай мөн Батмөнх гуай үнэн өрөвдөлтэй :(
ReplyDeleteЦэдэнбал даргын зүүн гар талд нь байгаа хүү чинь ху жин тао дарга гээ биз дээ
ReplyDelete