Шөнөжин бороо орлоо. Өглөө ч гэсэн орсоор л байв. Босоод хамгийн түрүүнд чийг арилгахаар гал түллээ. Дараа нь өчигдөрийн цуйван дээр сүүтэй цай хийж идэв. Бүрэн аз жаргал гэж үүнийг л хэлэх байх, хэ-хэ. Хүнд таашаал авахад төдийлөн их зүйл хэрэггүй гэдэг үнэн юм.
Хоносон хоол бүү ид гэж эмч нар их захидаг. Хоол хийгдсэнээсээ хойш 2 цагийн дотор л шинээрээ байдаг юм. Дараа нь яаж ч байсан бактерийн үржил явагдна. Нэг түүх санаанд буулаа: япон нөхөр монголд янзын гоё хоол идсэн, тэрийг л дахиж идмээр байна гэж. Манай хоолны нэр төрөл цөөхөн шүү дэ үнэндээ. Гэхдээ тэр дунд мань эрийн хүссэн хоол байсангүй. Өөрөөр нь тэр хоолных нь тухай дэлгэрэнгүй гэгч тайлбарлуулж байж учрыг нь олж. Хөөрхийд хоносон цуйван дээр цай хийгээд өгчихсөн байж, ха-ха.
Ходоодонд маань хеликобактери үржвэл үржтүгэй!
Хоносон цуйван маань бүү хаягдтугай!

No comments:
Post a Comment