11 July 2015

Ертөнц тоглолт - Мэлхий хад

Ертөнц цомгийн тухай пост дээр нийтлэгдэж байсан. Энэ дискийг би машиныхаа хөгжимд хийснээсээ хойш сугалаагүй. 6 диск ордог, нэг нь зоолттой Ертөнц. Хөдөө хээр сонсоход бүр тохиромжтой. Тайван, дөлгөөн гоё аялгуунуудтай, надад таалагддаг гэж жигтэй. Сая Хурай гэдэг дууг нь нийтэлчихээд цааш үргэлжлүүлээд ухсан чинь тоглолт нь бүтнээрээ олдож байна. Баяраараа сайхан үзэж, сонсож таашаал аваарай.

No comments:

Post a Comment