2015.06.06. Ногоон нь Бат-Өлзий - Уянга чиглэлийн сумын төвөөс гардаг зам. Бид Үүртийн тохойгоос сумын төврүү зүгэлж явтал GPS уулын наад амаар явах боломжтойг заав. 3 дахь удаагаа Бат-Өлзийгөөр орох сонирхол төдийлөн их байсангүй. Тод зам ч харагдаад байдаг. Ингээд арай наагуур нь эргэсэн юм. Улаанаар тодруулсан зам гэсэн үг. Үүртийн тохойгоос буцаж эргэлгүй цааш давхиад Хужиртаар дайрсан бол зам нь цагаан, гэхдээ бараг 100 км тойруу.
Зам маань явсаар сүүлдээ мод бэлтгэлийн гэмээр бүдэгхээн болж хувирав.
Гэхдээ төв замтайгаа нийлдэг юм билээ зайлуул. Гол нь овооноос зөв чиглэлд хөдлөх, тэгэхгүй бол өөр амруу урууддаг зам бас байна лэ. Google map дээр зурсан улаан зураас дээд хэсэгтээ дэгээ ороогоод цааш уулнаас уруудаж байгаа юм. Тэгэхгүй нааш эргэвэл сайхан уулаа тойроод хажуу амаараа буугаад ирнэ. Золтой хульхидуулчихаагүй. Бороо цас орсон болохоор зам шаватай талдаа.
Модруугаа бол цастай.
Нөхөрлөлийнхөн түймэр юмуу шавьжинд нирвэгдсэн ойгоо ямартаа ч цэвэрлэж.
Эндээс Жакийн авсан зурагнууд эхэлж байгаа юм. Машин жолоодож явсан болохоор өөрөө тэр болгон зураг дараад байж чадаагүй.
Хий эргэхээр нь нөхдийг буулгаж байгаад гарсан. Хөдөлсний баяр хийгээд бусдыгаа зогсож аваачгүй, ха-ха. Шаварт AT-тэй дугуй гологдож байна лэ. Зурган дээр манай машины 2 гарч. 3 дахь нь энэ зургийг дарж байгаа юм, би кабинд.
Хойшоо алдаж магадгүй болохоор ард яваа машиндаа зай барь гэж захиад түрүүлээд хөдөлсөн. Манай машины бөгсөө хаясан мөр.
Хур тунадас их орсон үед Бат-Өлзийгөөсөө явсан нь дээр юм билээ. Энүүгээр жишээ нь өвөл цастайд гарна гэдэг юу л бол. Араас хар үүл нэхээд, унд цай ч уулгүй бушуухан буухаа бодсон.

No comments:
Post a Comment