10 July 2015

Хятад улс ба бетон. 2-р хэсэг

Өмнөх дугаар: click.
Өнөөдөр Хятадад 300 мянга гаруй гүүр байгаагаас мянга гаруй нь километрээс урт. Дэлхийн 100 том дүүжин (вантовый буюу cable-stayed) гүүрний 55 нь Хятадад байна. Үүгээр зогсохгүй дэлхийд эхний 40-д орох дүүжин гүүрний 20 нь Янцзы гол дээр баригдаж (cable-stayed bridge гэдгийг дүүжин гүүр гэх нь өрөөсгөл, үнэндээ дүүжин гүүрний нэг хэлбэр байгаа юм. Барилгын инженер биш болохоор монголоор троссон-татлагат г.м. дур мэдэн нэр өгөхийг хүссэнгүй).
Зураг: Ухань хот, Янцзы гол дээрх дүүжин гүүрүүд.
Сутун гүүр (Sutong bridge) - дэлхийд багана хоорондын өргөнөөр 2-т орох cable-stayed гүүр. Нэгд Владивосток дахь Русский аралруу татсан гүүр ордог юм байна.
1957 оны байдлаар Янзцы гол дээр нэгч гүүр байгаагүй. Анхны гүүрийг ЗХУ-ын инженерүүдтэй хамтарч 1957 онд барьсан. Нэр нь хүртэл "Анхны гүүр". Хойр урд хөршүүдийн улс төрийн харьцаанд зөрчил үүсч оросууд ажлаа дуусгалгүй нутаг буцсан ч гүүр үндсэндээ боссон байлаа. Тус гүүр нь хоёр давхартай - доогуур нь төмөр зам, дээгүүр нь автозам. Гүүрийн тухай музей хүртэл өөрт нь байрладаг гэж байгаа.
Одоо үед Янцзы гол дээгүүр 80 орчим гүүр баригдсан байгаа. Үүнээс 10 гаруй нь ямарваа нэг үзүүлэлтээрээ дэлхийд рекорд тогтоосон болж таардаг: хамгийн том арктай гүүр, хамгийн том арктай бетонон гүүр, хамгийн том хоёрлосон гүүр, хамгийн том төмөр замын виадук (viaduct), хамгийн том төмөр замын хоёрлосон гүүр г.м.
Чаотяньмэнь гүүр (Chaotianmen bridge) - хамгийн урт багана хоорондын хэмжээтэй аркан гүүр.
Нинбо хот дахь Минжоу гүүр (Mingzhou bridge).
Унжсан гүүрнүүдийн хувьд Хятадыг лидер гэж хэлж арай болохгүй - ийм бүтэцтэй дэлхийн 100 том гүүрний 29 нь л Хятадад байдаг.
Хятадууд ямарваа нэг зүйлийг дуурайж хийхгүй бол хятадууд биш болно. Тиймээс... дэлхийн алдартай гүүрнүүдийн хуулбаруудыг барьдаг. Тяньцзинь хотод Парижийн хамгийн гоё гүүр болох III Александрын гүүрний хуулбар байх жишээний.
Дээрх гүүрний бас нэг хуулбар орон нутагт байдаг гэсэн. Гэхдээ яг 100% ижилхэн биш, урт нь ч хавтгүй их юм гэнэ лэ. Үүгээр зогсохгүй - Сучжоу хотод Лондонгийн Тауэрын гүүр бий. Яахав, ганц ялгаа нь оригиналаасаа хоёр дахин өргөн л дө.
Гонгконг - Чжухай - Макаог холбох гүүр нь дэлхийд хамгийн урт далайн гүүр болох төлөвтэй байгаа. Хятадын дэд бүтэцийн том төслүүдийн нэг байгаа юм. Гонгконгийг Макаотой холбох үүрэгтэй энэ гүүр 2016 онд ашиглалтад орно.
Хятадын зүүн-урд байрлах Pearl river delta гэж нэрлэгддэг энэ хэсэгт ирээдүйд хамгийн том мегаполис ч үүсч магадгүй юм.
Дараагийн дугаарт нисэх буудлуудыг авч үзнэ.

1 comment:

  1. За тгвл дараагийн дугаарыг хүлээгээд суучий хэхэ

    ReplyDelete