07 March 2015

The British Museum. Part 12

2011.06.03. British музейн цувралын сүүлийнх 2 жилийн өмнө нийтлэгдэж байсан юм байна. Цөөн үлдсэн фотог 2-3 нийтлэлээр дуусгая. Өмнөх дугаарууд:
Нэг. Ерөнхий мэдээлэл
Хоёр. Мөнгөн тэмэдэгт
Гурав. Цаг
Дөрөв. Үхсэн хүн
Тав - долоо. Африк тив, Африк-2, Африк-3
Найм. Цуглуулга
Ес. Нүцгэн биеийг алдаршуулъя
Арав. Хөнгөн эротик
Арваннэг. Царай

Энэ удаа: Грек, Рим, Балкан болон ойрхи дорнодын цуглуулга.
Оман болон Балкан үндэстний хувцас.
Чимэглэлүүд.
Сав суулга. Хүн нэг ваартай байх хэрэгтэй юм шиг байна лэ. Намар цагаар нэрс элсэн чихэртэй хийгээд мартчихдаг. Хавар нь задлаад дархлаагаа сайжруулчихна. Манай үеэл тэгдэг юм, цагаан сараар орно - янзын дарстай.
Ваар нь заавал мунаг том байх шаардлагагүй. 3-4 литр дарс хангалттай.
Нэгэнт дарсны сэдэв хөндсөнийх - Дионис. Ургамал, усан үзэм, дарсны бурхан. Эртний грекууд хошин нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Бурханыг пивоны гэмээр гүзээтэй дүрсэлж. Түүнээс гадна нилээн хусдаг хүний царай яаж хавдаж пэмбийдэг билээ, түүнтэй адил царайг нь хийж.
Жаал чулуун дээрх бичээсүүд.
Баримал, цутгамалын хувьд нилээн амжилт олсон байсан байгаа юм.
Russell Crowe. Gladiators.
Төгсгөлд нь - бунхан.

No comments:

Post a Comment