Энэ удаагийн сэдэв - Африк. Музейн подвалд байрлалтай танхимуудаар хамтдаа ороод гаръя. Тус тивийн аж амьдралын талаар дүрслэх урлаг нь хэлээд өгнө. Тухайлбал, энэ зургийг ажиглаад зүй тогтол олох гээд оролдоод үзнэ үү. Олж чадсан уу? Эрчүүд дан зүгээр суусан юм уу аяга барьсан, хоол зооглосон байдалтайгаар дүрслэгдсэн байхад хөөрхий бүсгүйчүүд хүүхдээ үүрсэн, ажил хийсэн (ус зөөсөн, угаалга хийсэн, хоол бэлдсэн г.м.) байдалтай зурагдаж. Бодит байдлаас хол зөрөхгүй байх.
Эсвэл энэ амьтадын цуглуулга. Захын 8 зурган дээр ерөөсөө л нэг нэгнийгээ барьж идсэн амьтад, гол хэсэгт хонь хурга нийлсэн найр хавтгайрч байна да.Анхааралтай харах юм бол гараа алдалсан хүн байгаа. Нэг ёсны африк Vitruvian Man.Хар тивд европын колончилолыг дагаж Христийн шашин дэлгэрсэн байгаа юм. Би хар Христын дүр төрх байдаг юм болов уу гээд интернэтээр хайсан чинь хар мянга олдов.Африк тив гэхээр хүмүүс хоцрогдсон газар гэж боддог. Хөгжилтэй, хот суурин нь чулуугаар баригдсан, газар болон усаар худалдаа наймаа хийгддэг цаг байсан юм шүү дэ уг нь. Улсууд нь ч хүчирхэг байв. Дундад зууны үед төв африкруу европчууд шургасан бол сайнаа үзэхгүй л байсан болов уу. Улмаар улсууд нь хэдэн зуун жижиг отог овогт хуваагдаж бутраад, хоорондоо дайтсаар сульдаж гүйцсэн.
XIX зуунд Африк тивийг колончилоход Англи Франц хоёр гол бялууг хувааж, үлдсэн хэсэг нь Испани, Бельги, Портулгал, Герман, Итали улсуудад ноогдсон. Зууны төгсгөл гэхэд Эфиопи, Либери гэсэн хоёрхон улс тусгаар тогтнолоо хадгалж үлдэж чадаж.
Доорх зурган дээр гарсан Njoya хааны тухай болон тухайн үеийн африкийн тухай сонирхолтой материал энд бий шүү.
Африкчуудын хээ хуар ярих юмгүй гоё. Өнгөнд нь газар, элс шороо давамгайлсан мэт.
Сав суулга нь том, багтаамж ихтэй. Өрхийн гишүүд олуулаа байсны, эсвэл хамтрал коммун шиг нэгддэг байсны шинж юм болов уу.Энэ цүнх шиг хэлбэртэй сүрлээр хийгдсэн зүйл юу байсныг санахгүй байна.Шивээсийн урлаг харин өндөр хөгжиж дэ. Ацтекуудынхтай төстэй юм.Улс үндэстнүүдийн зэр зэвсгийг ажиглахнаа - гар дор ямар материал элбэг байна, түүгээрээ л болгодог байсан нь илт. Бамбайг авч үзье: монголчуудынх ширээр бүрэгдсэн, франкууд - мод, харин энд сүрэл, хулс шүлжсэн хөнгөн болон нимгэн бамбай эрэлттэй байж.
No comments:
Post a Comment