Орчин үед дайн их боловсон явагддаг болж. Хуучин цагт өөрийн цэргээр дайсны цэргийг алуулдаг байсан бол одоо дайсны цэргээр өөрөөр нь өөрийг нь нухуулж байна. Ашиг сонирхол байгаа улсын ард иргэдийг хоёр буюу түүнээс дээш тооны сөргөлдөгч тал болгож хуваах нь чухал. Яаж хуваах нь хамаагүй: үндэстэн ястан, шашин номлол, намын харъяалал болон улс төрийн үзэл баримтлал г.м. юу ч байж болно. Тухайлбал: шиитууд суннитуудаа нухна, сербууд албанчуудыг буудна, радикалууд либералуудыг устгана.
Сая Саудын Арабын нисэх хүчин Йеменрүү довтоллоо. Энд хоёр улсын эрх ашиг гуравдагч улсад мөргөлдөж буй юм. Нэг талаас Иран шиитуудыг дэмжиж, нөгөө талд Саудын Араб сууннитуудынх нь ард байгаа юм. Аль аль нь өөрт тааламжтай дэглэмийг Йеменд байгуулахыг зорино. Өөрт тааламжгүй дэглэмийг сөрөг хүчнийг нь дэмжих замаар түлхэж унагаадаг технологийг АНУ өргөн хэрэглэдэг байсан бол одоо шавь нар нь эрдмийг нь сураад том тоглоомд оролцож эхэлсэн байна. Хэрэвзээ Иран болон Саудын Араб хоорондоо шууд сөргөлдөх дээрээ тулвал Ойрхи Дорнод тэр чигээрээ галд автах болно. Сирийн дайн дэргэд нь хүүхдүүдийн гудамжны зодоон шиг санагдах вий.
Дэлхийд их гүрнүүд нөлөөллөө шинээр тогтоож, хүчний хуваарилалт өөрчлөгдөж буй процессийн гэрч нь бид болж байна. Том өөрчлөлт их цус дагуулдаг нь нууц биш. Сүүлийн 20-иод жил харьцангуй тайван байсан дэлхий эргээд бужигнаад эхэллээ. Жил болгон нэг бус шинэ дайн эхэлж буйг анзаарсан уу?
Улс болгонд батлан хамгаалахын бодлого гэж байдаг. Засгийн газар нь гаднаас учирч болзошгүй аюул дээр анализ хийж энэ бодлогоо боловсруулдаг. Ямар зэр зэвсэг хэрэгтэй байгааг үндсэндээ тус бодлого л тодорхойлно. Зэвсэглэлийг болохоор хоёр хувааж болох юм: хамгаалалт, довтолгооны гэж. Хамгаалах нь удаан хугацааны турш дайсны довтолгоог барих, довтлох нь эсрэгээр буюу аль болох богино хугацаанд дайснаа нугачин дарах зориулалттай. Энгийн жишээ: ПВО бол хамгаалалт, алсын зайны бөмбөгдөгч - довтолгооны зэвсэг. Улс болгон мэдээжийн хэрэг өөрийн батлан хамгаалахын бодлогоо нууцалдаг. Гэвч хэн хаанаас юу худалдаж авч буй дээр үндэслэж нөхдүүд санаандаа юу тээснийг тааварлахад бэрх биш.
ОХУ хамгаалтын шугам баримталдаг бол АНУ довтолгоог эрхэмлэдэг. Энэ төрлийн зэвсэглэл нь ч сайн хөгжсөн. АНУ-д гаднаас аюул учирлаа гэхэд нутаг дэвсгэрт нь халдтал хаа ч юм. Тиймээс америкчууд хамгаалалтдаа хөрөнгө харьцангуй бага зарцуулдаг. Хамгаалалт гэж байснаас онгоц тээвэрлэгч усан онгоцуудаа нэмсэн нь дээр биз дэ? Цохилтын гол хүч нь тэнгисийн явган цэрэг, нисэх хүчин нь.
Зэр зэвсгийн зах зээлийг авч үзье. Хэн хамгийн их зарж байна? АНУ, ОХУ, Франц, Их Британи, Герман. Хэн хамгийн их авч байна? Саудын Араб, Энэтхэг, Хятад, Эмиратууд болон Тайвань. Энэ зах зээлийн гуравны нэгийг АНУ дангаараа эзэлдэг. ОХУ арай бага хувьтай. Хэн нэгэн довтолгооны зэвсэг аваад эхлэхээр хөрш нь түгшиж хамгаалалтынхыг нь авна биз дэ? Нэг нь АНУ-с, нөгөөх нь ОХУ-с авах нь түгээмэл. Бүс нутаг дахь тогтворгүй байдал зэр зэвсгийн наймааг цэцэглүүлдэг. Нижгээд улс зэрэг худалдан авагч болно. Зарим улс зэвсэглэл авах гэж өр тавьсаар нийлүүлэгчээсээ хараат болох нь ч бий. Мөнгө эргэлдэж байх ёстой гэдэг энгийн зарчим зэвсгийн наймаанд ч ялгаагүй үйлчилж буй нь энэ. Америкууд ч тэр, оросууд ч тэр аль аль нь адилхан буу шийдэм зарсаар ирсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь тодорхой. Хүмүүс дайн мөргөлдөөнд үхэж л байдаг, үхсээр ч байх болно. Тэр хүмүүс нийлүүлэгч улсын иргэд биш хойно санаа юунд зовох билээ, тийм үү?
Төгсгөлд нь: Ойрхи Дорнод дахь энэ заваарсан холион бантан сайн зүйлд хүргэхгүй нь тодорхой л гэж хэлэх байна.
Хэрэвзээ нөхцөл байдал эвгүйцэж дэлхий талцаж барих дээрээ тулвал цөвүүн цагт хэн нэгнийг дагаж намирахгүйгээр эвтэйхэн шиг муу таван ханатай гэрээ түймрээс хол аваад үлдэх нь л чухал. Чоно бол чоно, ямарч мораль уншаад нэмэргүй, хонийг идэж л орхино. Тиймээс хонь биш ядаж үнэгний хэмжээнд хүрэх хэрэгтэй.

No comments:
Post a Comment