Сүүлийн үеийн үйл явдлуудын тухай өөрийн бодлыг хуваалцъя.
1. Ерөнхийлөгчийн өршөөл. Өөрийнх нь тайлбараар бол нэр хүндэд нь муугаар нөлөөлөх энэ шийдвэрийг Эх орныхоо төлөө гаргасан гэж байгаа. Хэн мэдлээ. Мань эр ямарч үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг гайхамшигтай авьястай нэгэн гэдгийг л мэдэх юм байна. Тиймээс зангаа тавилгүй PR хийгээд амжиж л байгаа юм. Цаг нь ирэхлээр ордны хашаанд буу зэвсэг барьсан нөхдүүдийг ч гэсэн өршөөж өөрийн сурталчилгааг хийх байх гэж бодож байна. Элбэгдорж ер нь анхаарлын төвд байх дуртай хүн шиг санагддаг шүү.
2. Н. Энхбаяр сар шинийн бөхийн барилдаан дээр орж ирэв. Монгол хүн бөхөө үзэхээр ирээ л биз, яахвээ дэ гэж бодохоор. Гэвч товарищын гол зорилго бөх үзэх биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Би энд байна, удахгүй сонгууль болно, хэн нь хэнийгээ гэдгийг үзнэ дэ гэсэн сигнал өгч буй юм.
3. Ноён уул. Би энэ уулыг ухвал ямар ашигтай юм, ашиглахгүй орхивол бид юу алдаад байгаа юм гэдэг дээр онц ач холбогдол өгмөөргүй байна. Тэр хэн нь өлсөөд, хэн нь албадан эмчилгээнд хамрагдсан ч надад падгүй. Харин нео-нацизм бол эрүүл бус үзэгдэл, үүнийг төр анхаармаар юм гэж боддог. Асуудалд маш энгийнээр хандвал - заавал ухаж сэндийчлэх хэрэг байгаа юм уу? Тэр булш бунхан байсан ч бай байгаагүй ч бай ухахгүй бол үхлээ юу? Сүрлэг сайхан уул байна лэ ш дэ. Нутаг усныхан нь тахиж шүтдэг гээд байгаа. Алт олборлолгүй л яахав, гэхдээ нэг хэсэг нь ингэж хүчтэй эсэргүүцээд байхад шаардлага байна уу? Ер нь алт, архи хоёр хар мөртэй гэдэг үнэн шүү. Олборловол олборлосон шиг олборлож энэ улсыг өвдгөн дээрээс нь босгоё, үгүй бол бүгд мал дээр гарцгаая - заяа нь өлсөж үхэхгүй. Ийм л сонголт бидэнд үндсэндээ байгаа. Гэвч зарим нэг сэргэлэн бачка нар олборлосныг кармалчихаад бусдыг мал дээр гаргачих гээд байдаг болохоор ихэнх нь хашир хандаад байгаа юм.
4. Хүүхдийн үхэл. Харамсалтай, цочирдмоор хэрэг. Хүүхэд гэдэг бол бидэнд байгаа хамгийн нандин эрдэнэ. Тэгсэн мөртлөө манайд хүүхдийн эрх маш их зөрчигддөг. Хүнд хэргүүд нь ил болдог, бусад нь чимээгүйхэн өнгөрдөг. Хүүхдийн хүнд хөдөлмөр бий юу? Бий. Орон гэргүй тэнэмэл хүүхдүүд байгаа юу? Байгаа. Аав ээж нь хүүхдүүдээ зоддог уу? Зоддог. Үргэлжлүүлвэл дуусахгүй. Иргэд нь ажил хөдөлмөртэй, амьдрал нь өөдрөг бол ийм хэрэг гарах уу? Огт гарахгүй гэх нь юу юм, гэхдээ магадлал бол буурна. Маш олон хүн эцэг нь болох адгуусыг цаазлах хэрэгтэй гэж бичиж үлдээж. Нийгэмд бухимдал их байгаагийн илрэл шүү дэ. Аюулын анхны дохио гэсэн үг. Өнөөдөр уй гашуу олныг нэгтгэж байна, маргааш бүр олон хүнийг атаа хонзон нэгтгэхийг байг гэх газаргүй. Тэр үед үймээн самуун дэгднэ гэдгийг санаж яв. Баян ядуугийн ялгаа ихсэн тусам, өлсгөлөн, ажилгүй иргэд олширохын хэрээр хувьсгал дэгдэх нөхцөл бүрдэж байдаг. Энэ бол онол, тиймээс нөхцөл байдал дээрдэхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт онол биелдэг юм.

Sanaa neg bna.
ReplyDelete