Өнөөдөр замын бөглөрөл замбараагүй байлаа. Түгжирэл дунд машинтай гэлдэрэх зуур: "Зарим улс XIX зуунд метро барьж эхэлсэн байхад XXI зуунд ядаж 10 км метро барьчихаж чаддаггүй арчаагүй улс юм да бид" гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Сая гэнэт үүнийг санаад том хотууд техник технологи хөгжөөгүй байхад хэдий хугацаанд метроны анхны шугамаа ашиглалтанд оруулсаныг сонирхов.
1. Лондон. Метро баригдсан анхны хот.
1860 оны 2-р сард барилгын ажил эхэлсэн. Энэ үед газар доогуур тунель ухах технологи байгаагүй болохоор 10 метрийн гүн шуудуу ухаж, ёроолоор нь төмөр зам татаад, зогсоолуудыг бариад, хана туургыг нь тоосгоор өрөөд эргүүлээд шороогоор булж байж. Энэ бол нөр их хөдөлмөр. Шугам дагуу таарсан зарим барилга байгууламжийг нураах шаардлага бас гарч. Гэхдээ 1863 оны 1-р сарын 10-нд 6 км урт, 7 зогсоол бүхий анхны шугамныхаа нээлтийг хийсэн байгаа юм. ө.х. англичуудад 3 жил л шаардагдаж.
2. Берлин
Берлины U-Bahn эстакада дээгүүрх төмөр зам хэлбэртэй баригдаж эхэлсэн гэхэд харьцангуй удаж байж ашиглалтад орж. 1896 онд барьж эхлээд 1902 онд 12 зогсоолтой эхний шугамаа нээж. Дундажаар жилд 2 буудал барьж.
3. Париж.
Метро барих хуулийн төсөл 1898 оны 3-р сарын 30-нд батлагдаж 10-р сарын 4-нд нь газар шорооны ажил эхэлсэн. 1900 оны 7-р сарын 19-нд анхны буюу нэгдүгээр (Порт-де-Венсен - Порт-Майо) шугам 8 буудалтай нээлтээ хийв. 20 сарын хугацаанд метро барьж чадсан нь тухайн үедээ рекорд байв. 9-р сарын 1 гэхэд дахиад дутуу баригдсан байсан 10 буудлыг нэмж ашиглалтанд оруулжээ. Ингэснээр 23 сарын дотор 18 зогсоолтой шугам барьсан байгаа юм. Парижын метроны нэг онцлог - маш ойрхон зогсоолуудтай. Заримдаа хоёр зогсоолын хоорондын зай 500 м байх нь ч бий. Одоо энэ шугам 25 зогсоолтой, 16,6 км урт гэхлээр тэр үед ойролцоогоор 11-12 км орчим урт төмөр зам тавьсан болов уу.
4. Москва
1933 онд ТЭЗҮ нь батлагдаж ажил эхэлсэн. 1935 оны 5-р сарын 15-нд нээлт хийхэд 11,2 км урт, 13 буудалтай Сокольническая буюу улаан шугам бэлэн болсон байв.
Дээрхийг нэгтгэвэл:
1. Лондон - 3 жилд 6 км, 7 зогсоол
2. Берлин - 6 жилд минимум 10 км, 12 буудал
3. Париж - 2 жил хүрэхгүй хугацаанд 12 км, 25 зогсоол
4. Москва - 2 жилд 11 км, 13 буудал тус тус барьсан байна.
Тэр үед техник технологи ямар байлаа, одоо ямар болсон билээ? Ингээд бодохлоор нийтийн тээврийн хувьд бид соёлт ертөнцөөс 150-85 жилийн хоцрогдолтой яваа болж таарч байна.
Нийслэлд нөхцөл байдал иймэрхүү л байдаг.
Сонгууль дөхөхлөөр метроны сэдэв савангийн хөөс шиг хөвж гарч ирээд сонгуулийн маргааш хагараад алга болдог. Тэр төмөр замаар явж буй 2 составтай галт тэрэг хэнд ч хэрэггүй (_|_) гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өдөрт хэдэн хүн зорчиж байна? Шийд гаргахаасаа өмнө бодож, тооцож байвал зүгээрсэн дэ.
Нийслэлчүүдэд улс төрчид ийм зүйл амладаг.
Хөөрхий хотын иргэд ядаж ийм юм хүсэж хүлээдэг.
Тэгээд амьдрал дээр ийм "метро"-нд суудаг.

No comments:
Post a Comment