12 March 2015

Холимог хуурга

Монголын мэргэшсэн эмч нарын нийгэмлэгийн лого. Могой шон дагуу авирсаар соёмбод хүрч.
Нэг зүйл хийх гэж заавал нөгөөг нь сүйтгэдэг, хоёр ажил болдог нь бидний түгээмэл зан. Нүх өрөмдөхийнхөө өмнө хаана камераа зоохоо тодорхойлоогүй байсан болж таарах нэ? Ёстой хөлдүү бачка нар гэхээс өөр үг олдсонгүй.
13-р хороолол дунд таарсан усан оргилуур. Яг сайхан явган хүний замаар доош харчихсан явж байгаад нэг харсан - шууд нудизм.
 Gungsta Ганзаа.
Таксины жолооч ах хүү аюлгүйн бүсээ гоё чимэглэсэн байв. Өөрөө хүрлийсэн хар нөхөр, тэгсэн ард нь ийм тоглоом.
Police гэсэн бичигтэй цооногийн таглаа. Дөрвөлжин люк манайд ховор үзэгдэл. Дугуй люк хийхэд бага материал ордог, тэгсэн мөртлөө эдэгээ нь урт, аюулгүй байдал талаасаа ч дугуй нь дөрвөлжингөөсөө сайн гэдэг.
Хими цэвэрлэгээ. Кейт.
Т1 гэсэн бичигтэй машин.
Валконы хаалт. Зөв биччихэж чадахгүй байж ханыг бол бүрэн бузарлажээ. Ийм нөхдүүдийг барьж авч эргүүлж цэвэрлэгээ хийлгээмээр байгаа юм.
Энэ өвөл дулаан байсны баталгаа - аавын орцонд өвөлжин өлгөөтэй байсан зарлалаас 2 хүн л авч. Тэрний нэг нь би. Зарлал өлгөсөн хүний урмыг бодоод тасдаж авсан юм, хэ-хэ.
Манай орцонд гарцаагүй нэг моралийн урод байнаа. Ийм төрх нэг бус удаа лифтэнд угтсан.
Хүүхдийн сургууль. Хаясан гээсэн зүйлсийг гоё байрлуулдаг болж, үзмэр шиг.
Ойрд хорооллын дэлгүүрүүдээр ороогүй. Намайг байхгүй хойгуур их задгайрч.
Гадаад явдлын яамны дэргэдэх хашаа. Уйлах хүүхдийн (_|_) урьд өдөр гэдэг хэллэг санаанд оров.

No comments:

Post a Comment