24 March 2015

Орхонтуулын цэцэрлэг

Орон нутагт ихэнх тохиолдолд эмнэлэг, сургууль нь хотынхоос нөхцлөөрөө муу байж таардаг. Байшин барилга нь муудсан, халаалт сантехник нь асуудалтай, төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй г.м. Цэцэрлэгүүд арай дээр. Харин ЗДТГазрууд бол муухай байх нь ховор. Тамгын газар нь муудасан, гэхдээ эмнэлэг, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв нь янзын гоё сум байхгүй.
Ингээд дөрвөн жилийн өмнөх Сэлэнгийн Орхонтуул сумын цэцэрлэг. Хотын цэцэрлэгээс ялгарах зүйлгүй. Эднийх гал зуухандаа баахан тоног төхөөрөмж авчихаад 380-ын хүчдэл байхгүй гээд ашиглаж чадахгүй сууж байсан шиг санагдаж байна. Шугам өдийд татагдсан байлгүй дэ.

No comments:

Post a Comment