21 March 2015

Хэн юу яаж шүтэх тухай

Хүн ямар шашиныг хэдий хэмжээгээр шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг. Гэхдээ би ийм шүтлэгэтэй, ёс жаягаа ягштал мөрддөг нэгэн гэдгээ зарлаж буй мэт биеэ авч явах нь зөв үйлдэл үү гэдэг эргэлзээтэй. Тухайлбал сүүлийн үед мэр сэр тааралдах болсон хиджабтай казах бүсгүйчүүд төдийлөн сайхан харагддаггүйг нуугаад яахав. Эсвэл үд болтол ногоорчихоод цонхоороо бөөн сүү цай цацдаг нөхдүүдийг эрүүл биш гэж би хаана ч хэлнэ. Бурхан гэж байдаг бол түүнд таны дотоод сэтгэлийн ариусал ч юмуу биеэ зөв авч явсан байдал чинь чухал болохоос биш ямар өнгийн бандага шахсан чинь падлий шүү дэ. Тиймээс мянга өргөл барьц барьж, ном мөргөл уншуулсан ч худал хэлж хулгай хийсэн бол найраагүй.
Шашин шүтлэгэ нь хүнийг ном журамд оруулахын оронд түүнд сэтгэлийн дэм өгч байх ёстой юм болов уу гэж боддог. Жишээ нь: хэн нэгэн тамхинаас гарахаар шийдэж л дэ. Нэг нь шууд хаяж чаддаг бол нөгөөд нь дэмжлэг хэрэг болдог - гэр бүл нь дэмжих, зүү тавиулах, сэтгэл судлаачид хандах, эм ууж наалт наах г.м. Хэрэв чи өөрөө хаяж чадсан бол дэмжлэг авч буй нэгнийгээ сэтгэлийн тэнхээгүй гэж дорд үзэх хэрэггүй. Гол нь үр дүн, аль аль нь гарсан л бол тэгээд болоо. Яг энэ зарчим шашин шүтлэгэд үйлчилнэ - хэн нэгэнд бурханд итгэх итгэл төдийлөн чухал биш бол заримд нь сэтгэлийн дэм хааяа нэг хэрэг болдог. Байнга дэмжлэгэ авах нэгэн нь ч бий, түүнийг ойлгох хэрэгтэй.

No comments:

Post a Comment