Аль ч улсын нийгэмд нь элит гэж нэрлэгдэх давхарга байдаг. Хуучин цагт бол язгууртнууд нь элитийг бүрдүүлж байлаа: алтан ураг, ноёд тайж г.м. Энэ давхаргад хэн дуртай нь ороод байдаггүй байсан гэсэн үг. Энэ тогтолцоо дутагдалтай. Жишээ: хэн нэг нь маш ихийг бүтээж бий болгосон байлаа гэхэд язгуур гарлаасаа болоод элитэд тооцогдохгүй хоцорч болно. Энэ шударга бус байдлыг Чингис хаан халсан юм шүү дэ. Харц гаралтай баатар, төрийн түшмэд олноороо төрсөн. Түүх гэж сонин. Өвөг дээдэс нь халсан зүйлийг үр удам нь сэргээснээр улс гүрэн мөхөх нэг шалтгаан нь болсон. За түүхийг түр орхиод эргээд элит давхаргадаа анхааръя.
Энэ ойлголт орчин үед будилаантай, ойлгоход бэрх болсон байгаа. Манай улсад яг одоо элит давхарга бий юу гэвэл бий. Хуучин цагаас ялгаатай нь: хүн өөрөө өөрийгөө элит гэж тооцоод, түүний өнөөгийн статус өндөр тул ямарч үйлдэл хийж болно гэж ойлгоод, улмаар олны анхаарлыг ямарваа нэг аргаар татах гэж оролддог болчихоод байгаа юм. Хөрөнгө мөнгөний хэмжээ, төрийн өндөр албан тушаал, олны танил байх - энэ бүхэн элитэд тооцогдох нөхцөл биш. Элитийн эгнээнд гарамгай эрдэмтэн орохоосоо илүүтэйгээр улсын цол авсан бөх багтахад хялбар болсон цаг. Би энд бөхчүүдийг муулах гээгүй юм шүү. Бөх гэдэг зүгээр жишээ, тамирчидын төлөөлөл гэж ойлго. Манай нийгэмд өнөөдөр сайн эрдэмтэн гэж хэн юм? Хэнч биш. Танихчгүй. Тэрбээр цөөн тооны мэргэжил нэгт нөхдийнхээ хувьд л элит нь болно. Орлого нь ч бага. Харин жүжигчинг бол хүмүүс ч танина, орлого нь ч муугуй. Яг энэ ангилалд тамирчид, дуучид, телевизийн хөтлөгчид багтдаг. Зурагтаар олон гарч, энд тэнд сүүтэгнэснээр гарамгай амжилт үзүүлээгүй мөртлөө элит гэж өөрийгөө тооцох нөхцөл нь бүрддэг. Хөгжмийн зохиолч Жанцанноров, жүжигчин Сувд, эсвэл Цэрэндагва - энэ хүмүүс монголын урлагийн сор. Салбарынхаа элит. Тэгэхэд эдгээр хүмүүстэй жиших байтугай зэргэцүүлэх бүтээлчгүй мөртлөө өөрийгөө соёл урлагийн салбарын томоохон төлөөлөл гээд бодчихсон хуурамч элитүүд бий шүү дэ.
Жинхэнэ болон хуурамч элит юугаараа ялгардаг юм? Жинхэнэ элит хэзээ ч хаана ч өөрийнхөө статусыг батлах гэж хичээдэггүй, тэрний тухай боддогчгүй. Харин хийсэн бүтээсэн гээд харуулах юмгүй нөхөрт яаж ийгээд ямарваа нэг зүйлээр бусдаас ялгарчих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд нь орж ирдэг. Үүнээс үүдээд хэт үнэтэй машин тэрэг хөлөглөлт, сонин содон хувцаслалт, хүмүүстэй бүдүүлэг харьцсан дуулиант хэрэг г.м. үзэгдлүүд үүсч шар хэвлэлийн зууш болдог. Нэг ёсондоо би үнэтэй машинтай болохоор хориотой газар ч зогсох эрхтэй, би рестораны үйлчлэгчээс хэд дахин үнэтэй брэндийн хувцас өмссөн тул түүнтэй бүдүүлэг харьцаж болно гэж үзэж эхэлж буй юм. Та бүхэн энэ олон жил өнгөрхөд Жанцанноров тэдэн саяын машинтай болж, эсвэл хөгжмийн зохиолч энд тэнд хүн амьтантай ам зөрж муудалцаж барьсан тухай ганц удаа ч болтугай дуулсан уу? Нисэлт өндөр шувуунд тэр доорхи бужигнаан үнэндээ сонин биш байдаг бололтой.
Элит ба олны танил гэдэг нь ялгаатай ойлголтууд гэдгийг л ойлгох хэрэгтэй. Элит гэж тус нийгмийн шилдэг хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нийгмийг хойноосоо дагуулж явдаг. Үлгэр дуурайлал нь болдог. Тэд энэрэнгүй байх, шургуу хөдөлмөрлөх, мэргэжилдээ эзэн байх, өндөр нэр хүндийг дааж явах г.м. олон зүйлийг бусдад харуулдаг. Олны танил болгон нь элитэд орохгүй. Үүний эсрэгээр элит боловч олны танил бус нь ч бий. Жишээ нь та Януш Корчан гэдэг еврейг таних уу? Хэр баргийн хүн мэдэхгүй. Нацистууд түүнд амьд үлдэх боломж олгоод байхад тэрбээр хүүхдүүдтэй цуг хийн камерт орсон юм. Ийм л хүмүүс нийгэмдээ элит давхаргыг бүрдүүлж байх ёстой юм уг нь.
Манайд олны танил л бол өөрийгөө элит болчихсон гэж боддог гаж үзэгдэл бий. Алт бол алт. Түүнд өөрийгөө алт гэж батлах шаардлага байхгүй. Харин алтадсан зэс энд тэнд өнгөн давхарга нь хуурчих вий гэдэгт байнга санаа зовдог болохоор давхар давхар өнгөн хэсгээ бүрдэг. Тэглээ гээд тэр зэс хэвээрээ л үлднэ. Брилиантыг хүн таньсан таниагүй цаад үнэ нь өндөр хэвээрээ л байх болно. Харин хуурамч шил бол брилиант шиг харагдаж байж л жаахан үнэ хүрдэг. Яг энэ хуурамч гял цал байдал жинхэнэ биш элитэд ажиглагддаг. Гаднаа гяланцаг дотроо пяланцаг гэж үүнийг л хэлэх байх.
Өнөөдрийн хувьд би маш цөөн хүнийг элит гэж хүлээж авдаг. Энд тоо биш чанар нь чухал.

No comments:
Post a Comment