21 March 2015

Сурталчилгаан дахь монгол төрх

Шинэ жилээр АПУ компани календарь бэлэглэсэн юм.
Хүүхнүүдийнх нь төрхийг сонирхов.
Эсвэл би гоо сайхны мэдрэмжгүй хоцрогдсон нэгэн, эсвэл энд нэг зүйл биш байна. Урьд нь нийтлэгдэж байсан "Боронзон царай" постыг санацгаая. Ер нь бол надад худлаа чухал царайлсан, эсвэл сүрийг үзүүлэх гэж оролдсон сурталчилгаанаас инээмсэглэсэн төрхтэй, энгийн сурталчилгаа илүү дотно санагддаг. Жишээ нь энэ. Монгол төрх харуулах гэж буй бол харуулсан шиг харуулах хэрэгтэй. Мутант төрх хэрэггүй. Сонин моделиудтай сурталчилгааны бас нэг төлөөлөл - хэдэн жилийн өмнөх Говь компаний самбар. Зүүн талын европ залуу ба баруун захын сумын сургуулийн галч ах хоёрт нийтлэг зүйл юу байна?
Энэ ер нь юуны зураг юм бэ? Хариулт энгийн - Монгол Twilight.

No comments:

Post a Comment