2011.06.03-ны баасан гаригийн үдээс хойш.
Албан ёсны сайт: http://www.britishmuseum.org/Лондонд 250 орчим музей бий. Хувийн, хувьсгалын гэж ялгарна. Хувийн музейнүүд мэдээж үнэтэй. Хувьсгалын, төрөөс дэмжлэг авдаг том музейнүүд - үнэгүй.Бритиш нь овоо том музей байна лэ. Бүтэц зохион байгуулалтын хувьд Лувртэй төстэй, гэхдээ мэдээж Луврээс бага талбай, үзмэртэй. Музейн периметр дунд орших корпуст Афганистаны сэдэвтэй үзэсгэлэн явагдаж байв. Корпусуудын дундах талбайг сүүлд нь шилэн дээврээр хаасан бололтой. Дунд орших талбайд сувенирын худалдаа, цайны газар байрлана. Сувенирууд нь харьцангуй өндөр үнэтэй. Энэ музейг хамгийн сүүлд үзсэн. Өмнө нь National Gallery, Science Museum-ээс дурсгал болгож юм авсан, эндээс чадаагүй. Юу л бол юу худалдаална, дайны үеийн плакат хүртэл.Пиктограм, бичиглэлүүд нь нарийвчлалтай гэж жигтэй. Яаж унахыг нь харуулна.Эсвэл шатны гишгүүрийн тоог хэлнэ. Доод давхарт буй Африк тивийн танхимруу буухдаа тоолж үзсэн, үнэн бичиж.Нэг танхимд таарсан усан оргилууд болон сануулга.Map-ийг харж байгаад тэнэж өгсөн дө, хаагдтал нь. Сүүлдээ аппаратны цэнэг суугаад, хөөгдөж шахуу гарсан ;)
Хэрэв анхаарвал бүх бичиг бичээсүүд ганц фонтоор гүйцэтгэгдсэн байгаа. Баруунд фирстиль буюу corporate design гэдэг зүйлд их анхаардаг.
21 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment