Самар олон төрөл бий. Энд манайд элбэг хуш модны самарны тухай өгүүлье.
Би самранд дуртай гэхээсээ илүү дургуй. Гэртээ зурагт үзэнгээ, эсвэл зуслан дээр орой үүдэндээ суунгаа цөмөөд суувал сууна. Үндсэн хандлага бол: ажилгүйд зугаа, ажилтайд садаа. Уг нь самар тохируулж хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэдэг. Хэдэн уут самар хөлдөөгчиндөө намар хийчихээд өвөл, хавар гаргахад буруу зүйл байхгүй. Гэхдээ манайд тэгдэг айл өрх цөөнх нь. Харин хаа тааралдсан газраа хуруугаа хөхөөд явахдаа бол гарамгай.
Ерөнхийд нь авч үзвэл дургуй байх учир шалтгаанууд энэ:
1. Самар боловсорч дуусаагүй байхад самарчид отоглож ой мод сүйтгээд эхэлдэг. Ой хээрийн түймэр тавих нь ч элбэг. Хятадруу гаргадаг болсноос хойш ой модыг бүр ч илүү сүйтгэж байгаа.
2. Самартай жил шөр өвчин гаардаг. Тэр тусмаа хөөрхий хүүхдүүд их өртнө.
3. Самар гудамжинд цөмөгсөдийг харахлаар яагаад ч юм нүд хорсоод явчихдаг. Хуруугаа хөхөөд, аманд орсон жижиг зүйлсийг нулимж тургиад л. Хамгийн гол нь самрын ясаа шууд хаядаг. Зарим нэг дүүрсэн мулгуу нөхөд самрын яс хог биш, байгалийн натурал бүтээгдэхүүн тул хаяж болно гэж үздэг. Хотод самрын яс хог мөнөөс мөн. Самартай жилийн намар гудамж талбай ямар байдаг билээ?
Сингапурт хотоо цэвэр байлгах үүднээс бохь хүртэл эмчийн заавраар аптекаар зарагдаж, хог хаягсадыг 500-1000 синг. доллараар торгодог. Бохь аптект зарагдаад байхдаа яахвээ дэ гэж бодогдож болох талтай ч амны хөндийг цэвэрлэх ондоо олон арга байдаг: гаатай үрэл, цацдаг ментол, хүлхдэг мөсөн чихэр г.м. Харин манайд машины бөглөрөл ихтэй газар хийх юмаа олж ядсан жолооч, зорчигч нарт самар ууталж зардаг болоод удаж байна. Нодинон жилийн самар энэ хавар зарагдсаар.Өнгөрсөн 7 хоногт хорооллын замын бөглөрөл дунд хажуугийн машинд сууж явсан бүсгүй самар цөмөөд ясыг нь цонхоороо асгаад л байв. Би тэсэж тэсэж хэлсэн:
- Наад хогоо болилдоо. Бүсгүй гайхаж харснаа хариулж байх юм:
- Хог биш самрын яс. Би дотроо тархи байхгүй хүнтэй яриа дэмий өдөвүү дэ гэж бодсон хэдий ч нэгэнт оройтсон тул цааш үргэлжлүүлэхээс өөр арга байсангүй:
- Чи гэртээ самрын яс хог биш гээд шалан дээрээ асгадаггүй биз дэ?
Би андуурсан байв. Бүсгүйд тархи ч юм уу түүнтэй төстэй зүйлийн үлдэгдэл байж хөөрхий. Надруу энэ муу одоо хэн бэ гэсэн харцаар хэсэг харснаа:
- За за, болихоос гэсээр цонхоо хаав. Гэхдээ самар бол мэдээж цөмөөстэй. Жаахан явж байгаад цонхоороо асгасан байлгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
санал нэг. Би гэртээ л цөмдөг. Манай самар саяхан л дууслаа.
ReplyDelete