2012.04.06 21:00
Ууганаагаас офлайн мэдээлэл ирсэн байна.
Линк илгээж: http://www.autohelp.mn/site/trade/cartrade.html?view=detail&id=204
2011.07.14 22:56
Хагийн харлуу алхаж явхад замд энэхүү мангас машин шаварт суусан байсан юм. Нилээн хол явж чадсан байв. Хойноо цистернтэй шатахуунаа чирчихсэн, бэлтгэлтэй улс байна лэ. Тусламж хэрэгтэй юу гэсэн чинь зүгээрээ, удахгүй гарчихна гээд инээмсэглээд үлдэцгээсэн.
Буцах замд Нуурын наахна машин явсан, шаварт суусан мөртэй тааралдсан. Энэ хүмүүс байсан юм билээ. Шаварт олон сууснаас түлш нь дуусчих гээд наахнаас буцсан гэсэн.
Бас буцах замдаа Сайханы шаварт суучихсан ГАЗ-66-тай 2 залуу ноцолдож байхтай таарсан. Сул шаварлаг хөрсөнд лебёдка нэмэргүй юм, гадас зоогдохгүй гэчихсэг мод ивээс болгож дугуйн доогуураа хийж харагдсан. 2 хонож байна, тэргээ шаварнаас гаргачихаад цааш алханаа хэмээсэн.
Сайхан сарьдагаар явхад нэг талдаа Хонгорын голыг нэг, Туулыг 3 удаа гаталдаг юм билээ. Буцахдаа Туулын сүүлийн гарман дээр энэхүү Unimog машинтай дахиж тааралдсан юм. Та нар бас л сайн алхадаг улс байна шүү гэж байсан биднийг. Машинд нь чихэж аваад Туул гол гатлаад, нэг мөсөн цааш өөрсдийн 31-рүү хүргүүлсэн. Угийн 3-4 км л үлдсэн байсан юм. Яриа хөөрөөтэй, сайхан улс байсан. Машин богинохон болохоор донсолгоо гэж аюул. Замгүй шахуу газраар явж буйг ч хэлэхүү, ерөөсөө л агаарт, хэ хэ.
Зурагнуудыг би төө хойно, байгаль хамгаалагчийн пост дээр авсан юм.
06 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
энэ тэгээд шаварт хэр явдаг юм байна? тийшээ машин очих боломж байна уу ер нь?
ReplyDeleteШаварт сайн юм билээ. Хагийн харлуу Ниссан-клабын залуучууд тоноглосон жийпүүдээр хүрсэн гэж дуулсан, үнэн худалыг баттай хэлж мэдэхгүй. Хөрс чийг багатай улиралд тоноглосон машинуудаар зүтгэж болор талтай.
ReplyDelete