Нэг анзаархад шугаманд явж байсан япончуудын бэлэг болох цагаан цэнхэр өнгийн Hino, Nissan Diesel автобуснууд алга болж. 94 байна уу 95 онд шугаманд анх гарч байсан байх шүү. Шат нь их өндөр, бариулууд нь цагиргатай, тухайн үедээ л өвөрмөц автобус байсан.
Өмнө нь нийслэлийн автобус парк чех Кароса-наас бүрдэж байв. Зурган дээр сүүлийн үеийн загвар дүрслэгдэж. Энээс өмнөх загвар хаалга нь эвхэгддэг, арай бөмбөгөр хэлбэртэй.80-аад онд ЛИАЗ-ууд элбэг байв. Шар ногоон өнгө давамгайлна (харгалзан мөлхөө шар, мэлхий ногоон гэнэ).Львов гэж бас бий. Сүүлд ПАЗ-уудын хамт шууданд нилээн явсан байх.Манай Залаатын зусланруу болохоор ПАЗ явдаг байж билээ. Шороон зам дээр бас л овоо донсолно до.
17 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment