02 April 2012

Facebook

Facebook эрчээ жинхэнэ авч байна. Хар тамхи л гэсэн үг.
Би Facebook-рүү хуучны (энд тэнд регистр хийх зориулалттай, сардаа ганц орж доторх мэйлүүдийг нь устгадаг) gzg_79@hotmail.com хаягаар орж үзсэн хэдий ч нэг ч friend бүртгээгүй, дагаад огт ашигладаггүй юм.
Tetris battle гэж аюултай зүйл бий хэмээн дуулдаад байгаа :-)
Ер нь бол ийм bot зохиож болох юм. Өөрийн зургийг оруулаад, өндөр, нас зэргээ хийчихнэ. Хаана төгссөн, ямар сонирхолтой зэргийгээ мөн оруулчихна. Тэгээд л цааш бүх зүйл автоматаар. Өөрийг чинь энд тэнд аялсан мэт зураг бүтээгээд нийтэлчихнэ, хүмүүстэй friend болж cooment-ууд бичнэ. Comment үлдээхдээ яг амьд хүн шиг, юу бичсэнийг ойлгодог, тэгээд хариулт генераци хийж comment бичдэг.
Ингэснээр
сүлжээн дахь үхэшгүй мөнхийн амьдралыг олж байгаа юм да, хэ-хэ.

No comments:

Post a Comment